ЗАСГИЙН ГАЗАР ТАВАН АВГАЙТАЙ БОЛЖ БАЙГАА НЬ ХАМГИЙН АЮУЛТАЙ

С.Ганбаатар Таван толгойн гэрээнд санал оруулна гэв

-”ЗАСГИЙН ГАЗАР ТАВАН АВГАЙТАЙ БОЛЖ БАЙГАА НЬ ХАМГИЙН АЮУЛТАЙ”-

Монголын үйлдвэрчний эвлэ­лүү­дийн холбоо (МҮЭХ)-ны ерөн­хий­лөгч С.Ганбаа­тар, албан хааг­чидтайгаа “босоо” хэвлэ­лийн хурал хийв. Зогсч бай­гаад мэдээлэл хийс­нээ С.Ган­баатар “Иргэдээ хүндэт­гэж босоо­гоороо мэдээлэл хийж байгаа нь бусдад үлгэр дуу­райл болно” гэж тайлбар­лалаа. Таван толгойн гэ­рээг батлах ажиллагаанд үйлд­вэрчний эвлэл болон ажил олгогч эздийн байгууллагыг орол­цуулах­гүй байгааг тэд мэдэгдсэн юм. Нэгэнт Таван толгойн төслийг хэрэгжүү­лэхэд МҮЭХ-г оролцуу­лах­гүй бол гэрээг батлах эрхгүй гэдгийг С.Ганбаатар хэллээ. МҮЭХ-ныхон “Таван толгой бол ард түм­ний өмч. Яагаад эрх баригчид ард түмнээс хаалттай хэлэлцэж байна вэ. Гурван талт хэлэлцээрт хү­лээсэн үүргээ яагаад биелүү­лэхгүй байна вэ. Гадны хө­рөнгө оруу­лагчидтай хэн ха­риуцлага тооцох вэ” зэрэг асуултад хариулт нэхэж бай­гаа аж. Тэдний тавьж буй дээрх асуултуудад Засгийн газар тодор­хой мэдээлэл өгөхгүй байгаа гэнэ. Тиймээс МҮЭХ-ноос ШУТИС, Шинж­лэх ухааны академи, Олон улсын уул уурхайн үйлдвэрчний эвлэ­лийн холбооны оролцоотой хөндлөнгийн эрдэм­тэн, шин­жээч­дийн баг гаргана гэдгээ мэдэгдлээ. Шинжээчдийн ба­гийн гаргасан дүг­нэлт, зөв­лөмжийг дугуй ширээний ард хэлэлцэхийг Засгийн газраас шаардаж байгаа­гаа хэлсэн юм. Мөн гэрээнд тусга­хаар 24 зүйл санал боловс­руулчих­сан байгаа аж.

Хэвлэлийн бага хурлын үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаа­тараас зарим зүйлийг тодруул­лаа.

-Үйлдвэрчний эвлэлийн хол­боо Таван толгойн тө­сөлд орол­цох эрхтэй юу?

-Эрх байхын дээдээр бай­гаа. Харин хэр зэрэг нөлөөлж чадах нь Монголын ард түм­ний дэмжлэгээс хамаарна. Ард түмэн биднийг дэмжихгүй ганцаардуулбал тэд ямар аймшигтайгаар гутаан до­ром­­жилдгийг бүгд мэднэ. Тэ­гэхгүйн төлөө Монголын ард түмэн би­дэнтэй байнга ха­рилцаатай байх ёстой. Бид ард иргэдийн ашиг сонирх­лыг тэнд тавих үндсэн үүрэг­тэй.

-Аль нэг холбоо страте­гийн чанартай хэлэлцээрт оролцож, нөлөөлөх гээд байх хууль зүйн үндэс бий юу?

-Бусад холбоог мэдэхгүй. МҮЭХ-ны холбооны хувьд Хө­дөл­мөр нийгмийн зөвш­лийн улсын хэлэл­цээрээр эрх олгосон. Энэ хэлэл­цээр бол хууль. Ардчилалын үнд­сэн зарчим бол Засгийн газар асуудлыг шийдэхийн тулд нийт хөдөлмөр эрхлэгчидтэй бүх зүйлээ зөвшилцөх ёстой. Бид дураараа шийд гарга­даггүй. Эрдэмтэн мэр­гэд, ард түмэнтэйгээ зөвшилцдөг. Бид улсын гурван талт хэлэлцээр хийж Таван толгойгоо яавал дээр вэ гэдгийг хэлэлцэнэ.

-Ямар байр сууринаас нө­лөөлөх юм бэ?

-Бидний эхний нөлөөлөл бол Засгийн газрыг хэлэл­цээрт суу, Монголын эрдэм­тэн мэргэдийн санаа бодлыг шийдвэртээ оруул. Ингэхдээ бидэнтэй зөвлөлд гэж шаар­даж байгаа юм. Бид ч эрдэм­тэдтэй зөвлөлдөж байж дээр дурьд­­сан саналуудыг гаргаж тө­лөв­лөсөн. Таван толгойн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөв­лөл дээр буцаа­санд Ерөнхий­лөгчид баярлаж байгаа. Гэх­дээ Япон, Солонгос хоёрыг оруулах гэж буцаасан юм биш биз гэж са­наа зовж бай­на. Тиймээс л ширээн дээр сууж хардаж байгаа бүхнээ нэг тийш болгоё гээд байгаа юм. Хоорондоо ямар ойлгол­цол байх­гүй, таван өөр оронд Таван тол­гойгоо өгөх гэж байна. Энэ таван улс хоорон­доо маргалдвал хэн хариу­цах юм бэ. Монголын Засгийн газар таван авгайтай болж байгаа нь хамгийн аюултай. Энэ аюулаас сэргийлэхийн тулд бид Ерөнхий сайд шийд гаргаж, бусад нь хэрэг­жүүлэх санал гаргаж байгаа.

-Танай холбооноос гэ­рээнд оруулахаар өөр ямар санал боловсруулсан гэж?

-Манайхаас оруулж бай­гаа саналыг ширээн дээр сууж ярил­цана. МҮЭХ-ны санал хэтэрхий ажилчдын талд, Монгол та­лаа барьсан байхыг үгүйс­гэхгүй. Тий­мээс саналаа хэ­тэр­хий яривал Засгийн газар шиг өөрийн санаагаа тулгаж байгаатай адил болно. Ерөн­хийдөө хэдэн ажлын байр бий болгох, ямар орлоготой байхыг одоо тодорхой болгох ёстой. Оюу толгойд монгол ажилчин жилд 13 сая төгрө­гийн цалинтай байхад гадаад хүн 145 сая төгрөг авч байгаа. Ийм доромжлолыг Таван тол­гойд эвдмээр байна. Монго­лын ажилчид дэлхийн хэм­жээ­ний ца­лин авах ёстой. Тэгэхгүй бол дараа нь гуйл­гачин царайлж ярих утгагүй. Мөн хөрөнгө оруулах эрх өгөх ёстойгоос хувь өгч бо­лох­гүй. Тод­руулбал, Таван толгой 100 хувь Монголын ард түмнийх. Тиймээс “Хө­рөнгө оруулсан гурван тэр­бум ам.долларыг чинь таван тэрбум болгож өсгөөд өгье. Харин чи хувь эзэмшихгүй” гэдгийг хэлэх ёстой. Гэхдээ үүнийг тулгавал дэндүү мон­голчуудынхаа эрх ашгийг дөвийл­гөсөн байх магад­лал­тай. Тиймээс хамаагүй ярьж болохгүй.

-Хэлэлцээрт оруулах 24 са­нал бүгд ажилчидтай холбоотой юу?

-Үгүй. Монгол орон хэдэн хувь авах, байгаль орчинд хэрхэн хан­дах зэрэг бүхийг л асуудалд санал оруулсан байгаа.

-Ажилтнуудын эрх аш­гаас бусад нь танай хол­боонд ха­маатай гэж үү?

-Жирийн иргэн хүнд энэ бүгд хамаатай. Тиймээс МҮЭХ хамаарч оролцох үүрэгтэй.

-Танай холбоог төсөл хө­төлбөрийг шүүмжилж, нөлөөлөх байдлаар дарам­талж ашиг ол­дог гэх яриа бий.

-Баримт байвал яг одоо надад авчраад өг. Яг одоо Эрүүгийн цагдаагийн газарт хүргэж өг. Түү­нээс ховоор ажил хийхээ зогсооё.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

udriin sonin


URL:

Сэтгэгдэл бичих