Хүчирхийлэлээс хүчирхийлэл төрдөг

Өнгөрсөн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө Парисын хувьд эмгэнэлт хар дарсан өдрүүдийн эхлэл болсон. Парисын 7 дүүрэгт зэвсэгт халдлага гарч, 130 орчим хүний амь үрэгдэж, 350 гаруй хүн гэмтэж шархтсан юм. Парист гарсан халдлагын хариуд Францын арми Сири болон Ирак дахь “Исламын улс” бүлэглэлийн гол байршлуулад агаарын цохилт хийж эхэллээ. Газар дундад тэнгис дэхь Франц улсын цэргийн баазаас 10 гаруй байлдааны онгоц хөөрч Сирийн Ракка хотын ойролцоо 20 гаруй агаарын дайралт хийсэн гэсэн мэдээлэл бий. Францын цэргийхний дайралтандаа хор хөнөөл ихтэй, харьцангуй өндөр цохилт өгдөг тийрэлтэт пуужин ашиглаж буйг зарим ажиглагчид ч хэлсэн.

Гэвч энэхүү хор хөнөөлт, тийрэлтэт пуужинд өртөж, амь насаа алдах хүүхдийн тоо өссөөр…

Улс орнуудын  мөргөлдөөнд хүүхэд  буруугүй

 

Өсөж торниж, ихийг сурч мэдэх, эх дэлхийтэй танилцах энэ насан дээрээ улс орнуудын хагаралдаан мөргөлдөөний золиос болох эдгээр хүүхдүүд хамгийн эмгэнэлтэй байна.

Өнөөдөр Сирийн гудамжинд инээж, хөрөөд, тоглож байсан хүүхэд яг намайг энэ нийтлэлийг бичиж байхад агаарын довтолгоонд өртөөд амь насаа алдаж байгааг ч үгүйсгэхгүй.

Сирид хүүхдийн дуу тасарлаа

Дайнд ялагч гэж байдаггүй. Аль ч улс орон эх орон, газар нутаг, хамгийн үнэт эрдэнэ хүн амаараа хохирч үлддэг. Тиймээс мөргөлдөөнд эсэргүүцэл, хагаралдааны золиос нь хүүхэд л битгий байгаасай.

Л.Ариун

Times.mn


URL:

Сэтгэгдэл бичих