АТГ Н.Энхбаяр, Н.Удвал нараас мэдүүлэг авчээ

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-аас саатуулсан. Түүнийг албан өрөөндөө их хэмжээний мөнгө хадгалж байсан. Уг мөнгө нь хээл хахуулаар олж авсан мөнгө гэж мэдээлж байгаа юм. Харин Г.Шийлэгдамба үүнийгээ найзаасаа авсан мөнгөө хадгалж байсан хэмээн тайлбарласан билээ.

Тэгвэл мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нараас байцаалт авах шаардлага гарчээ. Үүний дагуу АТГ-аас тэднийг дуудаж, байцаалт авсан гэж эх сурвалж мэдээлж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяраас Г.Шийлэгдамба aжльн өрөөндөө ямар зорилгоор их хэмжээний мөнгө хадгалах болсон, энэ мөнгө нь намын санхүүжилттэй холбоотой эсэхийг тодруулсан бол Н.Удвалаас Эрүүл мэндийн яаманд хэрэгжүүлсэн төсөл, тендерийн талаар мэдүүлэг авсан байна.

Г.Лхагваа

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих