Улаанбаатар дахь Дундговийн залуучуудыг И.Баттөгс тэргүүлнэ

4f6b3af3-c376-4d71-8bb2-bcb87b9773dbУлаанбаатар хот дахь Дундговь аймгийн Залуучуудын холбооны ээлжит бус чуулганыг энэ сарын 14-нд Монголын Залуучуудын холбооны “Залуус танхим”-д зохион байгууллаа.

Тус чуулганд Улаанбаатар хотноо ажиллаж, амьдарч буй Дундговь аймгийн 70 гаруй залуус оролцов. Энэ үеэр Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн залуучуудыг төлөөлөн ажиллах дарга болон  тэргүүлэгч гишүүд, хариуцлагын зөвлөлийн гишүүдээ сонгосон юм.  Тус холбооны даргаар НМХГ-ын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын хэлтсийн дарга И.Баттөгсийг нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар сонголоо. Ийнхүү Дундговь нутгийн залуус цаашдын үйл ажиллагаа зорилго чиглэлээ тодорхойлж, урлаг, спорт, барилга, дэд бүтэц, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарын залуусаа нэгтгэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар болов.

Ж.Болор


URL:

Нэр: uyanga Огноо: 18 November 2015

ene xognuud ter xuduu ryygee zailaasai neg l ix xudlaa nutgarxaj jyjiglesen maanaguud

Сэтгэгдэл бичих