Ардчилал нь таны саналыг зөвлөлдөх зарчмаар тусгаж байж төгс болно

“Жинхэнэ иргэн мөн эсэхийг шүүх, төрийн эрх мэдэлд оролцож буй байдлаар нь л тодорхойлно. Ардчиллын мөн чанар болох эрх чөлөө, тэгш ёс гэдэг нь явж явж төрийн удирдлагад оролцох оролцоонд л тусгалаа олдог”

Аристотель

Ардчилал гэдэг нь АРДЫН ЗАСАГ гэсэн үг. Гэтэл ор­ чуулаг дахаасаа эхлээд буруу ойлгогдоод анархизм болж байна. Гэвч нэгэнт хэрэглээд тогтсон нэршил, үг ч яахав гол нь үндсэн утгаа алдагдуулахгүй байхсан. Ардчилал бол үйл явц. Энэ үгийн эх үндэс нь эртний грек үг δημοκρατία (dēmokratнa) (грекээрδημοκρατία (dēmokratнa) нь АРДЫН ЗАСАГ гэсэн утгатай. (оросоор Демократия «власть народа» англиар “rule of the peo­ ple”). dкmosκράτος гэдэг энэ грек үгийг үндсээр нь салгаж үзвэл (dкmos) δῆμος, “people” — «ард» оросоор «народ», «κράτος» (krб-tos) — «власть» «засаг» гэсэн утгатай. Хятад хэлэнд ч бас л АРДЫН ЗАСАГ гэж орчуулагдана. (хятадаар Mнnquбn (民權主義, Mнnquбn Zhǔyм). Ард түмэн эзэн сууна гэсэн утгатай ч дүйнэ. Аль ч хэлэнд АРДЫН ЗАСАГ гэх утгатай буусан байгаа юм. Америк, Япон, Европоор аялж судалж, Хонконгод дүрвэн суусан Сун Ят Сен 1905 онд Брюссельд Ардын гурван зарчмын тухай хувьсгалын үзэл санаагаа тайлбарлаж үг хэлэхдээ АРДЫН ЗАСАГ, АРДЫН НАМ гэсэн утга санааг хятад, манж хэлэнд анх оруулж ирсэн. Манжийн Хаант засгийг түлхэн унагааж АРДЫН ЗАСАГ тогтоох нь түүний номлосон Хятадын үндэсний ардчилсан хувьсгалын гол зорилго байжээ. Эндээс дамжиж Монголын тухайн үеийн хятад, манж хэлтэй сэхээтнүүд АРДЫН ЗАСАГ, АРДЫН НАМ гэдэг утгаар Монголд 1920­оод оноос нэвтрүүлж, манж, хятадын дарангуйллаас тусгаарлах үзэл санаагаа болгосон нь олон барим таар батлагдаж буй. Түүний “Ардын гурван зарчим”, “Үндсэн хуулийн таван эрх мэдлийн засаглалын номлол” нь Япон, Солонгос, Хонконг, Сингапур, Тайвань гээд Азийн бар улсууд, өнөөгийн Хятадын хөгжлийн нууц загвар болсон гэж миний бие үзэж байна. Өнөө үеийн Монголын ардчилалд ч тогтвортой байнгын засаглал болох төрийн албыг үндсэн хуулийн нэг эрх мэдэл болгох асуудал чухал шаардлагатай байна.

Аврам Линкольны хэлсэн “Хүний төлөө, Хүнд, Хүнээр” гэсэн ардчиллын тухай алдарт ишлэлийн утга нь монгол хүний төлөө, монгол хүнд үйлчилдэг, монгол хүнээр асуудал шийдүүлдэг ардын засаг төр гэж ойлгогдоно. Монгол Улсын өнөөдрийг ч, ирээдүйн хөгжлийн бодлогыг ч монголчууд, Монгол Улсын иргэд л тодорхойлох учиртай. Гэтэл өнөөдөр Монголд ардын засаг биш фракци бүлэглэлийн засаг, мөнгөн харилцааны засаг тогтчихоод байна. Төлөөллийн ардчилал нь ард түмнийг төлөөлж засаглах үүргээ биелүүлэхгүй байна. Харин өнгө мөнгө, сонгуулийн луйвар санал худалдаж авах замаар ихэвчлэн бүрдсэн фракци бүлэглэлийн үзэл санаагүй нэгдэл боллоо. Төлөөллийн ардчилал болохгүй байна гэж ойлгоод уу эсвэл зүгээр шоу болов уу, шууд ардчилал иргэдийн оролцоо гэж баахан сурталдсан ч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болж байна. Учир нь төлөөллийн ардчилал, шууд ардчилал хоёр нь харилцан нэг нь нөгөөгөө үгүйсгэдэг учир зэрэгцэн, хослон орших боломжгүй юм. Харин зөвлөлдөх ардчилал бол алинтай ч хослон хэрэгжих боломжтой.

БИД МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ШҮТСЭН АРДЫН ЗАСГИЙН ХҮССЭН

Харин өнөөдрийн буюу төлөөл­ лийн ардчилал ард түмнийг төлөөлөх чадваргүй болж хувийн эсвэл фракци бүлгийн эрх ашигт үйлчилж байна гэж ард түмэн үзэж байна. Монгол Улсад нүүрлээд байгаа улс төр, эдийн засгийн хямралын өнөөгийн бодит шалтгаан нь итгэлцлийн хямрал. Засгийн газар, Улсын Их Хурал, улс төрийн намууд, хууль, шүүх засаглалд итгэх ард түмний итгэл алдарч, Монгол Улсад итгэлцлийн хямрал ужгирч байна. “Сант марал”, “Максима”, “ММLG” зэрэг олон байгууллагын судалгаанууд, сонгуульд санал өгөх хандлага буурч байгаа байдал нь ард түмний төрд итгэх итгэл үлэмж суларсныг батална.Гадаадад ч дотоодод ч Монголын төрд итгэх итгэл суларснаар хөрөнгө оруулагчид битгий хэл түнш орнуудын Засгийн газар ч Монголын Засгийн газрын амлалт үгэнд итгэхээ больсон нь бодит байдал.Тэгэхээр ард түмэн хэнд итгэх вэ? Төрөөс гаргасан ямар ч шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үү? Үгүй! Одоо ард түмэн өөртөө л итгэнэ. Одоо Монгол хүний саруул ухаанд л итгэх цаг. Энэ бол зөвлөлдөх ардчилал юм. Шийдвэрийг Монгол Улсын жирийн иргэд нягталж шалгаж дэнслээд шийдвэр гаргах үндэслэл болох зөвлөмжийг гаргана. Монгол хүн шийднэ. Бодож боловсруулаагүй, мэдээлэлгүй түүхий бодол нь ард түмнийг буруу шийдвэрт хүргэдэг. Харин ухаж дэнсэлж ойлгох саруул ухаан нь зөвлөлдөөн юм. Зөвлөлдөх гэдэг үг нь Я.Цэвэлийн “Ногоон толь”­д тайлбарласнаар “Аливаа тогтоох, төлөвлөх үйл хэргийг олноороо хамтран хуралдаж, хянан шүүмжилж зөвлөлдөн хэлэлцэх” гэсэн утгатай. Харин ШУА­ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монгол хэлний их тайлбар тольд “Аливаа тогтоох, төлөвлөх үйл хэргийг олноороо хамтран хуралдаж шүүн хэлэлцэх: зөвлөлдөх уулзалт (харилцан зөвлөх, зөвлөлдөн ярих уулзалт), зөвлөлдөн ярилцах (зөвийг олохоор санал солилцон ярих, зөвлөлдөн ярих) -Одоо та бүхэнтэй зөвлөлдөн ярилцах чухал хэрэг байна! Бүр зөвлөлдөх ардчилалтай ойролцоо дуудагдаж байгаа зөвшилцөх ардчилал нь ч монгол хүний саруул ухааныг төрийн бодлогод оруулахгүй утга агуулж байгааг энд тодруулах нь зүйтэй. Зөвлөлдөх ардчилал бол зөвшилцлийн ардчиллаас эрс өөр ялгаатай ойлголт. Зөвшилцлийн ардчилал гэж товчхондоо дарга нарын хоо­ ронд тохиролцохыг хэлнэ. Зөвлөлдөх ардчилал гэж ард түмэн асуудлыг учрыг олж хужрыг нь тунгааж зөвийг олохоор зөвлөлдөн ярилцахыг хэлнэ.

ХЯМРАЛЫГ БОЛОМЖ БОЛГОХ ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ

Итгэлцлийн хямрал нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, бүх шатанд хариуцлагыг эзэнгүйдүүлж, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт уналт үүсгээд байна. Хоорондоо гинжин хэлхээ бүхий эдийн засгийн хямрал, хариуцлагын хямрал, хуулийн засаглалын хямрал, институцийн хямрал, засаглалын хямрал гэсэн таван төрлийн хямралаас нийгэм, эдийн засаг хямарсан байна. Хямарсан итгэлцэл гадаад, дотоодын институциудэд ч нөлөөлснөөр хууль дээдлэх зарчим, хариуцлагын тогтолцоо алдагдаж, бүхий л салбарт тогтворгүй байдал үүссэн нь өнөөгийн уналтын үндэс юм. Хүн бүхэн мэдэрч байгаа болохоор энэ тухай дэлгэрэнгүй нурших нь илүүц биз.Монголын ардчилал хэрхэн дүр эсгэж буй мянган баримтыг дурдаж болохоор байна.Дэлхий нийтийн ардчиллын уналтын шалтгаан ч Монголын ардчиллын хямрал ч дараах таван асуудлаар тайлбарлагдаж буй.

1. Сул дорой хуулийн засаглал. Авилгал, албан тушаалын хэрэг, Клайнтелизм, (clientelism) хуулийн тэгш эрх, бүлэглэлийн улс төр, Шударга ёс, хууль ёсгүй нийгэм буюу анархист байдал нь хуулийн засаглалын доройтлыг нотолж байна.

2. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг буруугаар ашиглах; Үндсэн хууль, парламент, иргэний нийгэм, шударга ёсны хямрал.

3.Хариуцлагын хямрал (Ир­ гэдийн дуу хоолой, хариу өгөх чадвар) Иргэд санал гомдол гаргах, илэрхийлэх боломж байдал түүнд хариу өгөх чадварыг хариуцлага гэнэ.

4.Институцийн хямрал (пар­ ламент, улс төрийн намууд, төрийн алба ) 5. Эдийн засгийн хямрал ­ ядуу рал, тэгш бус, шударга бус байдал, а

МУУ ЗАСАГЛАЛ. ХЯМРАЛЫГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

Ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол бол үнэт зүйл. Зүгээр нэг улиг болсон үг биш. Тэрхүү худалдаж болохгүй эрх ашгийг хамгаалахын тулд монгол хүний саруул ухаанд итгэхээс өөр арга зам алга болжээ. Хувь заяаныхаа төлөө эрмэлзэж чадах, сонголт хийж чадах, зохион байгуулалтад орж чадах, мэргэн ухаан гаргаж чадах ардын саруул ухааныг төр засгийн шийдвэр болгож чадах тогтолцоо бол зөвлөлдөх ардчилал юм. Түүвэр сонголтоор санамсаргүй сонгогдсон жирийн энгийн иргэд мэдээлжиж зөвлөлдөж шийдвэр гаргаснаар жинхэнэ ардын засаг тогтоно. Гэсэн ч хямарчихлаа, уначихлаа гээд урсгалыг даган нүдээ аньж, гараа хүлүүлэх эрх бидэнд байхгүй. Харин бидэнд хямралыг боломж болгох, боломжоо хөгжил болгох жор бидэнд хэрэгтэй байна. Зөвлөлдөх ардын засаг нь ард иргэдийн санамсаргүй түүврээр сонгогдсон төлөөлөл ултай суурьтай дэнслэн бодож тунгааж зөвлөлдсөнөөр төрийн шийдвэр гаргах үйл явц.

МОНГОЛД ЯАГААД ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Дэлхий дахинд ардчиллын гурав дахь давалгаа зогсонги байдалд орсон. Ази тивд алдартай Монголын ардчилал унаж хямарч байгаа нь бүх судалгаагаар батлагдсаныг өнөөдөр ч бид бие сэтгэлээрээ мэдэрч байна. Дэлхий даяар ч ардчиллын уналт 2005 оноос эхлэн идэвхжиж байгаа энэ үед улс төрийн шинжлэх ухаанд ардчиллын онолын эрэл хайгуул үргэлжилж байна. Стэнфордын Их сургуулийн Ардчилал, Хөгжил, хуулийн засаглалын хүрээлэнд Монгол болон жижиг орнуудын ардчилал ухралт, хөгжлийн хямрал, түүний гадаад, дотоод шалтгаан, хүчин зүйлийн талаар эрдэм шинжилгээний судалгааны ажил 2013 оноос 2015 оны хугацаанд хийж гүйцэтгэсэн. Холимог дэглэмээр хүрээлэгдсэн Монгол Улс хос ардчиллын тогтолцоог л хөгжүүлэхгүй бол төлөөллийн ардчилал гадаад дотоод хүчин зүйлийн нөлөөллөөр доголдож хямарч байна. Хятад улсад ч зөвлөлдөх ардчиллын талаар нухацтай судалж туршиж байна. Нөгөө талаар саяхан буюу аравдугаар сарын 21­ний өдөр 70 жилийн ойг нь тэмдэглэсэн 1945 оны ард нийтийн санал асуулгын агуулга нь зөвлөлдөх ардчиллын утга санаатай дүйцнэ. Иргэдийн оролцоог хангаж, Монгол улсын иргэд тусгаар тогтнолынхоо төлөө санал хураалт явуулснаар хөрш улс, их гүрнүүдээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх үндэслэл болсон түүхтэй.Энэ бол юун төвийг сахих бодлого энэ тэр, цэвэр ардын хүч байсан юм. Жижиг орон геополитик, тусгаар тогтнол аюулгүй байдлаа хангах баталгаа нь ардын хүч юм. Тухайн үеийн Хятад улсын тэргүүн Чан Кайшид ч, Сталинд ч, Их гурвын уулзалтад ч Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх бодитой ардчилсан үндэслэл болсон гэдэг нь эргэлзээгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Зөвлөлдөх ардчиллын аргачлалаар шийдэх саналыг дэвшүүлэн өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан “Зөвлөлдөх ардчилал ба Үндсэн хуулийн өөрчлөлт” олон улсын онол, практикийн хурлыг зохион байгуулсан. Үүнд нэгэнт бүх иргэдийн саналыг тусгах боломжгүй тул математикийн буюу түүврийн аргаар иргэдийг сонгож тэднийг мэдээллээр хангах явдал юм. Төрийн байгууллагын оролцоотойгоор иргэдэд бодитой мэдээллээр хангасны дараа тухайн асуудалтай холбоотой санал асуулгыг асуух нь иргэдэд нээлттэй зөв шийдвэр гарах үндэс болно.

ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ДОТООД ХҮЧИН ЗҮЙЛ

Үндсэн хуулийг өөрчлөх, хэвтээ хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, улс төрийн тогтолцоог шинэчлэх, баялгийн хараалыг ерөөл болгох, тогтвортой төрийн албыг байнгын засаглал болгох, улс төрийн намуудыг бодлого хөтөлбөрийн нам болгох, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах гээд маш олон асуудлууд шил шилээ даран шийдлээ хүлээж байна. Олон санаат оргож босохгүй гэдэг шиг нэгийг нь ч шийдэж чадахгүй л түгжирсээр байна. Энэ бүх асуудлын шийдлийг эрэлхийлж, гадаад харилцаа, Монгол улсын ардчилсан хөгжлийн хямрал, ухралтын гадаад дотоод шалт­ гаан нөхцөл байдлын талаар Стэнфордын их сургуульд судалгааны ажил хийсэн юм уг нь. Бидэнд ямар ч ухаантай шийдэл байгаад хэн нэгэн дангаараа эсвэл хэсэг бүлгээрээ үүнийг шийдэж чадахгүй нь тодорхой боллоо. Ийм ч учраас энэ бүх асуудлыг шийдэх аргачлалыг хайсан. Ардчиллын онолын үндэслэлийг Монголын нөхцөлтэй харьцуулж судалсны үндсэн дээр Монголын ардчиллын хямралд тохирох эмчилгээний нэгэн жор олсон нь зөвлөлдөх ардчилал юм. Төлөөллийн арчдиллыг зөвлөлдөх ардчиллаар баяжуулж, хослуулах нь ардчиллын хямралыг давах шийдэл гэж үзнэ.

Сум, хорооны хөгжил, багийн даргын ажлаас эхлээд Тавантолгой, Оюутолгой, Улаан­ баатарын утаа зэрэг томоохон төслүүдийг ч ард түмний төлөөлөл оролцоотойгоор хэл амгүйгээр, хийрхэл туйлшралгүйгээр шудар­ гаар шийдэх улс төрийн аргач­ лал бол Зөвлөлдөх ардчилал юм. Тиймээс нийгмийн зөвшилц лийн хүрээнд олон асуудлыг зөвлөлдөж, учрыг олж хужрыг тунгаах ардчиллын шинэ онол аргачлалаар шийдэх шаардлага урган гарч байна. Нэгэнт төрд, төрийн түшээдэд, шүүх байгууллагад, улс төрийн намуудад итгэх итгэл үгүй болсон учраас ямар ч төрийн байгууллагын шийдвэр легитим буюу хүлээн зөвшөөрөгдөх чанар нь алдагдаж байгааг саяхны олон жишээ амьдрал дээр нотолж байна. Иргэдийн төлөөлөлийг мэдээллээр тэнцвэртэй хангаж, тэгш эрхтэй оролцуулж асуудлыг оновчтой шийддэг Зөвлөлдөх ардчилалыг нэвтрүүлснээр Мон голын нийгэмд оюун санааны томоохон хувьсал өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Төрийн тэргүүнээсээ төрийн түшээдийг хүртэл, шүүх засаглалаас улс төрийн намыг хүртэл хэнийх нь ч үг үйлдлийг ард түмэн бүрэн итгэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй болчихоод байгаа энэ үе бол гагцхүү монгол хүний саруул ухаанд л итгэх цаг юм. Тийм ч учраас аливаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ төр ард түмнийг идэвхтэй үр дүнтэй татан оролцуулах нь хамгаас чухал бөгөөд хэрхэн оролцуулах аргачлал нь Зөвлөлдөх ардчилал юм. Үүнд чухам тохирох шинжлэх ухааны үндэстэй судалгаа, нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүрэх арга зам, түүнчлэн улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг зөвлөлдөх ард­ чиллаар хэрхэн шийдвэрлэх тухай гурван ч ном гаргалаа.Гэвч түгээн дэлгэрүүлэх үйлсэд олон нийт оролцож идэвхтэй зөвлөлдөх нь энэ аргачлалыг дэлгэрүүлэхэд хэрэгтэй байна.Бид хямралаас урьдчилан сэргийлэхгүй бол хөгжил цэцэг­ лэлтийн оройд байсан Грек орны араас ороход ойрхон байна. Үүний тулд манай улсад тулгарсан хүндрэлийг нийгмийн зөвшилцлийн хүрээнд улс төрийн тэгш эрх, зөвлөлдөөн, олон нийтийн оролцоо, дарангуйллыг үл тэвчих зорилгыг хангах замаар ардчиллын шинэ онол аргачлалаар шийдэх шаардлагатай байна. Улс оронд тулгарсан томоохон асуудлуудыг ард түмний оролцоотойгоор, туйлшралгүйгээр нийтийн эрх ашигт нийцүүлсэн, хөгжил рүү тэмүүлсэн, шударгаар шийдэх улс төрийн аргачлал бол “Зөвлөлдөх ардчилал”юм. Зөвлөлдөх ардчиллын аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлснээр иргэд тэгш эрхтэй мэдээлэл хүртэж, тэдний эрх ашигт чиглэсэн, асуудлыг оновчтой шийдэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүрээнд томоохон өөрчлөлт, дэвшил бий болж, оюун санааны төвшинд хувьсалгарах юм.

Г.ЗАНДАНШАТАР

/Судлаач/


URL:

Сэтгэгдэл бичих