Хүйсээ солиулаад 10 жилийн дараа жирэмслэв


Америкийн Филадельфи хотын оршин суугч Кэйден Коулман хүйсээ эмэгтэй байсныг эрэгтэй болгож солиулаад 10 жилийн дараа бие давхар болжээ. 29 настай трансжендер эр хүүхдээ хоёр жилийн өмнө төрүүлсэн ч дөнгөж одоо л энэ тухайгаа ярихаар шийдсэн байна. Коулман өөрийн байнгын бэлгийн хамтрагч Элайжагийн хамтаар бүл нэмэх гэж байгаагаа жирэмсний 21 дэх долоо хоног дээрээ мэджээ.

“Жирэмсэн болно гэж хэзээ ч бодож байсангүй. Би олон жил эрэгтэй хүний даавар ууж байсан тул үүнийг боломжгүй гэж бодсон. Жинхэнэ гэнэтийн бэлэг болсон шүү” хэмээн Коулман ярьсан аж.

Гэдэс нь түхийж, хэвлий орчмоороо өвдөлтийг мэдэрч эхлээд мань хүн жирэмсний сорил авах талаар хошигнож байсан гэнэ. Түүнийг жирэмсэн үед хүмүүс гайхсан харцаар хардаг байжээ.

Азелия охиноо төрүүлээд Коулман гэртээ суухад хүрсэн байна. Харин хамтрагч нь ганцаараа ажиллаж, гэр бүлээ тэжээх болжээ. Коулман төрсний дараах сэтгэлийн хямралт байдалд орсон аж.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих