Д.Булганыг өчигдрөөс байцааж эхэлжээ

dsdfadasda

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг ЦЕГ-аас түр саатуулаад байгаа юм. Энэ талаарх мэдээллийг өчигдөр ЦЕГ-аас сэтгүүлчдэд өгсөн бөгөөд “Д.Булганыг саатуулсан нь үнэн. Харин хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж буй учир ямар нэгэн мэдээлэл өгөхгүй боломжгүй” гэсэн юм.

Одоогоор Д.Булганыг ямар хэргээр саатуулсан нь тодорхой бус байна. Гэхдээ албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийн мөрдөн байцаалтыг өчигдрөөс эхлүүлсэн гэнэ. Уг нь түүнийг өнгөрсөн амралтын өдөр саатуулсан юм. Мөн Д.Булгантай хамт хоёр иргэнийг саатуусан гэх мэдээлэл ч байна.

Ямартаа ч С.Зориг агсны эхнэр Д.Булганыг өнгөрсөн бямба гарагийн шөнө гэрээс нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Харин түүнийг ямар шалтгаанаар саатуулсан нь одоогоор тодорхойгүй байна.

Г.Лхагваа

Zaluu.com


URL:

Нэр: bi Огноо: 17 November 2015

za odoo zorigiin heregees tsuuhun uldsen hvmvvsiin neg odoo tsaash ni haruulah…

Сэтгэгдэл бичих