М.Шараповагийн хоёр ялалт Оросын шигшээг ялагдлаас аварсангүй
WTA холбооны оны тайлан тэмцээн хоёр долоо хоногийн өмнө өндөрлөсөн. Харин Олон улсын талбайн теннисний холбоо Ай-Ти-Эф-ийн улирал ням гарагт Федкап буюу холбооны цомын шувтаргын тулаанаар өндөрлөлөө. Чех, Оросын багуудын шийдвэрлэх тав дахь тоглолтонд Чехийн хос ялалт байгуулсан байна.
Хойд хөрш улсын шинэ зууны шилдэг теннисчин Мария Шарапова 2001 онд мэргэжлийн спортын замналаа эхлүүлж, WTA холбооны тэмцээний 35 түрүү авсан. Мөн 2008 онд Федкап буюу холбооны цом шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд хүртсэн хэдий ч Испанийн эсрэг шувтаргын тулаанд оролцоогүй.
28 настай Оросын супер од энэ удаагийн багийн албан бус ДАШТ-ий шигшээд Чехийн эсрэг хоёр тоглолт хийж, хоёуланд нь ялалт байгуулсан байна. Тэрээр Праг-д явагдсан тоглолтын харьцаа 1-1 байхад Чехийн топ теннисчин Петра Квитоватай халз тулж, эхний үед 6-3-аар ялагдаж, улмаар дараагийн сетэд 3-4-өөр хожигдож байхад өрсөлдөгчдөө брейкпойнт өгсөн. Энэ хүнд байдлаас Шарапова нэр төртэй гарч, 3 гэйм дараалан авснаар сетийн харьцааг тэнцүүлж, шийдэрлэх үед Квитоваг 6-2-оор буулган авснаар хоёр долоо хоногийн өмнө Сингапурт болсон оны тайлан тэмцээний хагас шигшээд ялагдсаныхаа хариуг авсан байна.
Харамсалтай нь, Шараповагаас өөр Оросын шигшээд ялалт байгуулах боломж олдсонгүй. Анастасия Павлюченкова хоёр сетэд Каролина Клишковад хожигдсоноор энэ оны Федкапын эзэн хосуудын тулаанд тодрохоор боллоо. Шийдвэрлэх тав дахь тоглолтонд Плишкова Штрыцовагийн хамт Павлюченкова, Веснина хоёрыг 4-6,6-3,6-2-ын харьцаатай буулган авснаар багтаа ялалт авчирлаа. Чехийн шигшээ таван жилд дөрөв дэхээ, нийт ес дэх удаагаа холбооны цомын тэмцээнд түрүүлж, энэ үзүүлэлтээр 17 цомтой тэргүүлж байгаа АНУ-ын багт ахин ойртлоо.
Эх сурвалж: NTV Sport
URL: