87 настай эмээ нацистуудыг зөвтгөөд шоронд орлоо

Германы Гамбург хотын шүүх 87 настай неонацист эмээг орон нутгийн радио, телевизээр  нацистын бөөнөөр хорих лагериудын талаар ярьсны нь төлөө шоронд 10 сар хорих ялаар шийтгэсэн байна.
Эмээ NDR телевизэд ярилцлага өгөхдөө Освенцимын бөөнөөр хорих лагерь нь үхлийн лагерь байгаагүй, тэнд нацистууд еврейчүүдийг алж байгаагүй гэж ярьсны нь төлөө энэ оны эхнээс мөрдөн шалгаж эхэлсэн юм байна. Шүүхийн нэг хуралдаан дээр эмээ бас миний ярьсныг худал гэсэн баталгаа гаргаж өг хэмээн шүүхээс шаарджээ.
Шүүх хариуд нь нацистуудын Освенцимд үйлдсэн гэмт хэрэг тэртэй тэргүй дэлхий нийит мэдэж байгаа учраас ийм баталгаа гаргаж өгөх шаардлагагүй гэж үзсэн гэжSüddeutsche Zeitung  хэвлэлд бичсэн байна.
Германы хуулиар бол “Национал-социализмын үзэл санааг сурталчлах, олон нийтэд илээр түгээх” нь гэмт хэрэг хэмээн үзэж тав хүртэл жилийн ял оноодог байна.

Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих