“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь заяагаар АН-ынхан л тоглочихсон юм шүү дээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний хорооны дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж, зулын гол болохоо дөхсөн дуулиан үйл явдлаас үүдэн тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Батбилэг ажлаа хүлээлгэж өглөө.
“Хүний амь настай холбоотой ноцтой хэрэг гарсан байхад цаашдаа компанийн эрх ашгийг хамгаалж чадахгүй” гэдэг тайлбарыг тэрбээр өгсөн.
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” нэгэнт төрийн өмчийн бус улс төрийн компани болсныг халагдсаныхаа дараа өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний хэлсэн туйлын үнэн. “Эрдэнэс Тавантолгой” компани эдийн засаг, улс төрийн томоохон бүлэглэлүүдийн эрх ашгийн дунд туйлдаж гүйцэж байгаа.
Үүний тод, томруун жишээ нь молекул Б.Батбаярын хүү Б.Батбилэгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар томилсон явдал байв. Анхнаасаа л энэ компанийн хувь заяагаар АН-ынхан тоглочихсон юм шүү дээ.
Одоо эзэнгүй үлдсэн захирлын суудалд хүний хүү очихыг хүлээж суух үлдлээ. УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр хэсэгтээ л улстөрд бужигнуулж явсан. Эцэг нь Монголын төрөөр хүү нь “Эрдэнэс Тавантолгой” компаниар тоглосон ийм улс төр манайхаас өөр газар үгүй биз ээ.
С.Пуужин
URL: