С.Эрдэнийг хэн амиа хорлоход хүргэсэн бэ гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэжээ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн үдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурал хийх үеэрээ өөрийгөө шатаахыг завдсан хэрэг гарсан.
Түүний энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тухай ЦЕГ-аас мэдээллээ. Ингэхдээ С.Эрдэнэд хэрэг үүсгэлгүй, харин түүнийг хэн амиа хорлоход хүргэсэн бэ гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 95.1 буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн гэдэг зүйл заалтаар хэрэг үүсгэжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ж үсэг харагдаад баина