Шийдэмгий байх нь чухал
Амьдрал дээр шийдэмгий байх шаардлага цөмгүй тохиолдлоо. Гэвч бид шийдэмгий байхаасаа илүүтэй эргэлзээтэй, бүрхэг байдлаар асуудлыг шийддэг. Тэгвэл танд хэрхэн шийдэтгий байх талаар бяцхан зөвлөгөө хүргэе.
Урьтаж тухайн бүх зүйлээ тодорхойлох,
-Танд чухам юу чухал болох,
-Таныг юу хамгийн ихээр аз жаргалтай болгодог эсэхээ олж тогтоох,
-Бусдын мэдрэмжийг анхааралгүй орхиж болохгүй өөрийнхөө мэдрэмжийг бас мартаж болохгүй.
-Алдаа гэдэг бол таныг сургах процесс байдаг боловч бүх зүйлд таны тэнцвэргүй байдлын нотолгоо болдоггүй.
-Хэт сэтгэл хөдөлсөн, тайван бус үедээ чухал шийдвэр гаргахгүй байх. Эхний ээлжинд тайвшрахыг хичээх нь зүйтэй.
-Юуны өмнө шийдвэр гаргахдаа тухайн зүйлийнхээ талаар мэдээллийг цуглуулж, олж авах нь чухал байдаг.
-Ямар нэгэн асуудал тулгарахад танд зөвлөж чадах аль эсвэл та өөрөө сонсохыг хүсдэг жинхэнэ найзтайгаа зөвлөлдөж байх,
-Зөв шийдвэр гаргалаа гээд үргэлж тэр нь төгс байж чаддаггүй. Яагаад гэвэл төгс зүйл гэж хэзээ ч байх боломжгүй. Энэ бол бичигдээгүй хууль юм.
-Гол нь та өөрийгөө юунд илүү авьяастай, чадвартай болохоо харуулах нь зүйтэй.
-Эргэлзэж байгаа бол эргэлзээгээ тайлах зүйлээ олоорой.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: