ДОХ-ын халдвартай 26 иргэн хорвоогоос буцжээ


Манай улсад чимээгүй тахал буюу аюулын харанга дэлдсэн ХДХВ/ДОХ хэмээх аюултай өвчний вирүсээр өвчилсөн хүмүүсийн тоо одоо хэдэд хүрсэн нь тодорхойгүй байгаа юм.

Өнгөрсөн онд л гэхэд 204-д хүрсэн гэх тоо байсан бол түүнээс хойш хэд нэмэгдсэн нь тодорхойгүй, нарийн мэдээлэл байхгүй байгаа билээ.

Манайд анх 1992 онд бүртгэгдсэн эл өвчний вирүсээр олон хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол өнөөдрийн байдлаар нийт 26 хүн хорвоогоос буцжээ. Харин эл халдвартай ээжүүдээс төрсөн 10 гаруй хүүхэд байдаг бөгөөд золоор тэд өвчний вирүсгүй эв эрүүл төрсөн гэдгийг ХӨСҮТ-ийн эмч нар ярьж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих