В.Путин, Си Зиньпин нарын ээлжит уулзалт Антальяд болно

OХУ-ын Төрийн тэргүүн В.Путин Туркийн Анталья хотод болж буй “Их 20”-ын удирдагчдын уулзалтын үеэр Хятадын дарга Си Зиньпин, Олон улсын валютын сангийн дарга Кристен Лагард, Германы Канцлер Ангела Меркель, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган нартай хоёр талын уулзалт зохион байгуулах юм байна.

Оросын Төрийн тэргүүний Анталья дахь хоёр талт уулзалт Хятадын удирдагчтай ярилцсанаар эхлэх аж. Тэд Сири болон Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар голлон ярилцах юм байна. Түүнчлэн хоёр талын харилцаанд чухал гэж үзсэн сэдвээр болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцох ажээ.

В.Путин Кристен Лагардтай хийх уулзалтынхаа үеэр ОХУ-д төлөх ёстой Украины өрийн асуудлаар ярилцах юм байна. Мөн Антальяд болох В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хоёр талт хэлэлцээр олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байна.

Хэлэлцээрийн гол сэдэв нь Парист болсон террорист халдлага юм. Түүнчлэн В.Путин “Орос, АНУ-ын Сирийн талаарх байр суурь харилцан адилгүй ч “Исламын улс” хэт даврагч бүлэглэлд цохилт өгөх асуудал дээр хоёр тал хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээснийг “Интерфакс” агентлаг онцолжээ.

Х.Эрдэнэзаяа


URL:

Сэтгэгдэл бичих