Жинхэнэ хямрал /Маш сонирхолтой фото мэдээлэл/

Хямрал, хямрал, хямрал. Хаа сайгүй сонсогдох энэ энэ үгийг сонсохоор АНУ, Европын холбоо, долларын ханш, банк, ипотек, “Анод”, “Зоос” гэсэн үгнүүд шууд л толгойд бууж байгаа биз. Тэгвэл доорх зурагт материалыг үзсэний дараа энэ үгийг сонсоход таны толгойд хамгийн түрүүнд Зимбабве гэдэг үг ордог болно. Африкийн өмнөд хэсэгт, Замбези, Лимпопо голын сав газарт оршдог энэ улс нөгөө айхтар “эдийн засгийн” хямрал гэгчийг жинхэнэ утгаар нь туулж яваа улс. Хямрал, мөнгөний ханш уналтыг эндээс л харж болох аж. Доорх зургуудаас та инфляци гээч юу болохыг жинхэнэ утгаар нь ойлгох болно. Магадгүй, “Манай Монгол харин ч гайгүй байгаа юм байна” гэж бодох болов уу.Ерөнхийлөгч Роберт Мугабе 2000 оны эхээр цагаан арьст иргэдийн газрыг  булаан авч хар арьст иргэдэд өгсөн нь хямралын “үүдийг тогшсон” хэрэг болжээ. Түүний бодсоноор бол ядуу хар арьст иргэд газартай болсноор амьдрал нь дээшлэх ёстой байв. Гэтэл газрын “шинэ” эздэд хангалттай хөрөнгө мөнгө байсангүй. Улс орны тэргүүлэх салбар болох газар тариалангийн салбар уналтад орсноор мөнгөний ханш унаж эхэлсэн юм. 231000000. Та энэ цифрүүдийг хараад дүнг нь хэлэх гэж нэлээд хугацаа зарцуулах нь лавтай. 2008 онд энэ улсад инфляци санаанд багтамгүй буюу 231 сая хувьтай гарчээ. Харин ажилгүйдэл 80 хувьтай байлаа.Ингээд бидний болон бусад улсын иргэдийн гайхлыг төрүүлэх фото зургуудыг тайлбартайгаар хүргэж байна.

2007 оны XII сар. Засгийн газар 200.000 долларын дэвсгэртийг гүйлгээнд гаргалаа. Нэг ийм дэвсгэрт 10 центтэй тэнцэнэ. Гэхдээ бодит байдал дээр хэн ч 10 центээ үүгээр солихгүй нь мэдээж хэрэг

2007.XII.22. 500 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гарав



Харин нэгдүгээр сарын дундуур 10 саятын дэвсгэрт гарлаа


Зоогийн газар хоолныхоо төлбөрийг төлж байгаа байдал


Энэ 10 долларын дэвсгэрт нь дээр нь байгаа дэвсгэртээс 10 дахин илүү ханштай

Залуу эр дэлгүүр орж ойр зуурын хэрэгцээний зүйл худалдаж авахаар явж байна


Дөрөвдүгээр сард 50 сая, сарын дараа 250 саяын дэвсгэрт гарлаа



Гэвч цаг хугацаа явж байсан бол инфляци “нисч” байлаа. 2008 оны долдугаар сард 100 тэрбумын дэвсгэрт гүйлгээнд гарав


Энэ мөнгө гурван ширхэг өндөг авахад л хүрэлцэнэ


Гэртээ ч мөнгөө багтааж чадахааргүй боллоо

Нэг боодол 00-ийн цаас 100 мянган зимбабве доллар. Хэрвээ үүнийг хамгийн бага дэвсгэрт болох 5 зимбабве доллараар задлуулбал 10 мянган ширхэг дэвсгэрт болно. Боодол 00-ийн цаасыг ойролцоогоор 72 удаа хэрэглэдэг гэж үзвэл 5 долларын дэвсгэрт жорлондоо тавих нь 00-ын цаас худалдаж авахаас 278 дахин хэмнэлттэй байх ажээ.

Наймдугаар сард эрх баригчид мөнгөн дэвсгэртийн 10 “0”-ийг “авч хаяв”. Гэсэн ч инфляци үргэлжилсээр,  Засгийн газар 50 мянган долларын дэвсгэрт гаргаад байна.

Х.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих