Хууль зүйн сайдад асуулга хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хууль зүйн сайд Д.Дорлигжавт Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн 0311 дүгээр ангид болсон үйл явдалтай холбоотой асуудлаар асуулга хүргүүлжээ.

Тэрбээр асуулгадаа “2012 оноос хойш нийтдээ Хилийн 0311 дүгээр ангид 19-21 насны таван залуу нас барж, таван залуугийн биеийн байдал хүнд, бусдын асаргаанд байгаа асуудалд салбарын сайдыг тодорхой хариу өгөх нь зүйтэй.

Цаашид Хөвсгөл аймгаас тус ангид цэрэг татлага явуулахгүй гэж байгаа ч өөр аймгийн хэн нэгэн эцэг эхийн хүүхдэд ийм байдал тохиолдохгүй гэх баталгаа байхгүй. Мөн тэдгээр хүүхдүүдийн эцэг эхээс Хил хамгаалах ерөнхий газарт болон салбарын сайдад удаа дараа өргөдөл явуулж байсан боловч тодорхой хариу аваагүй. Иймээс тус байгууллагын удирдлагуудад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” гэсэн юм.

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих