Нэг ойтой хүүхэд түлэгдэж, 28-тай залуу галд шатаж амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “ГССҮТөвд түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгсөн байна.
Дуудлагын дагуу очиж шалгахад Тахилтын …. тоотод суух 1 нас 2 сартай, эрэгтэй А данхтай халуун цай татаж толгой, нуруу, 2 гар түлэгдэж, 37 хувийн түлэгдэлттэй тус төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан байжээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” худалдааны төвийн урд талд дугуй засварын газрын байр өчигдөр өглөө шатжээ. Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж уг галд өртөж нас барсан иргэн Ч /28 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

URL:

Сэтгэгдэл бичих