МУГЖ цол нь хүндэдсэн гавьяатууд хаа байна МУГЖ цол нь хүндэдсэн гавьяатууд хаа байна
Хоёр дуу эвлэгхэн дуулчихвал СТА, нэг гайгүй шиг тоглолт хийчихвэл МУГЖ болдог ёс тогтсон гэлтэй. Саяхан баахан зохиолын дуучид МУГЖ хэмээх эрхэм хүндтэй байсан цолыг хүртсэн хэр нь нэр хүндийг нь унагаж орхив. Цөөн хэдэн гавьяатын талаар дурсая.
Ээнээгийн хүн чанар танигдаж эхэлжээ
Кинонд урвасан гавьяат дуунаасаа хөндийрөв үү
Тулгатай, живхтэй гавьяат тун чиг тогтворгүй байна
МУГЖ цол хүртэхдээ С.Жавхлан “Гавъяат цол надад зохиж байна уу гэж би бодсон. Самандын Жавхлан энэ цолоороо өөрийгөө чимэх биш харин гавъяат цолыг би чимж явах ёстой юм байна гэж ойлгосон. Тиймээс ард түмэндээ хандаад энэхүү эрхэм хүндтэй цолыг чимж явахаа хэлмээр байна” гэж хэлж байснаа нэг дурсаасай. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдгийн үлгэрээр эхнэрээсээ салж, өөр бүсгүйтэй дэр нэгтгэсэн ч дахин салсан тухай таагүй мэдээллийн эзэн С.Жавхлан одоо харин улс төрөөр оролдож, тулга үүрч, туг мандуулахаар хөдөө орон нутгаар явж байгаа гээд сураг тасарсан. Энэ нь түүний нэр хүндийг, МУГЖ цолны нэр хүндтэй хамт унагаж орхилоо. Уг нь дуугаа дуулаад явбал сайн хүү юмсан гэж халаглах хүмүүс захаасаа аваад байгааг тулгатай, живхтэй, тун чиг тогтворгүй гавьяатад хүргэмээр байна.
Ер нь МУГЖ гэдэг эрхэм хүндтэй цол тэмдэг чинь та бүхнийг сайн хөдөлмөрлөж, олон арван жил дуу хоолойгоороо ард түмнээ баясган цэнгүүлж яваарай гэж өгсөн шагнал шүү дээ. Хэрвээ МУГЖ цолыг авчихаад буруу замаар будаа тээж байгаа бол цолыг нь хураадаг болмоор юм даа, эрхэм дарга нар минь.
Э.Мөнх
URL: