Гүний усны нэгдсэн бодлогыг явуулах боломжтой боллоо

Н.Батцэрэг: Монгол улс Галбын 33 говийнхоо усны нөөцийг хянаж гүний усныхаа нэгдсэн бодлогыг явуулах боломжтой боллоо

d1b33a7017889d79e0bccec891fb9819original

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн уурхай дээр хийгдсэн “Газрын доорх гүний усны хяналт шинжилгээний сүлжээ”-ний нээлтэнд оролцлоо. Нээлтэнд үйл ажиллагаанд Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Австрали улсаас манай улсад суугаа Ерөнхий консул Брандон Койне, Сангийн яамны хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын өрийн удирдлагын хэлтсийн дарга Х.Нарангэрэл, УУДБХОДТ-ийн зохицуулагч Б.Энхбаатар, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр, “Шивээ-Овоо” ХК тэргүүн дэд захирал Ч.Мөнхбаатар, КПМ ХХК-ий гүйцэтгэх захирал н.Эрдэнэбаатар нарын албаны хүмүүс оролцлоо.

БОНХАЖЯ-ны захиалгаар Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих MINIS төсөл, Дэлхийн банкны 21 сая доллар, Австралийн засгийн газрын 4 сая долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хийгдсэн говийн бүс нутгийн газрын гүний усыг хянах орчин үеийн тоног төхөөрөмжийг сүүлийн хоёр жилийн хугацаанд 99 цооног суурилуулжээ. Энэхүү төсөл нь хэрэгжсэнээр говийн бүс нутгийхаа газрын доорх усны менежмент мэдээллийн бааз суурьтай болж усны нөөц,хөрсний өөрчлөлт, усны шилжилт, усны төвшингөө хянахын зэрэгцээ говийн бүсэд хамгийн ихээр эрчимтэй хөгжиж байгаа уул уурхай эрчим хүч дагасан усны асуудлыг бүрэн хянах боломжтой болох юм. Газрын гүний усыг хянах төхөөрөөмжүүдийг 25 метрээс эхлүүлэн байгалийн тогтоц газар зүйн байрлалаас шалтгаалан 70 метр хүртэл гүнд байршуулсан бөгөөд эдгээр аппаратууд нь 7-14 хоног, сарын хугацаатайгаар мэдээллээ төв сервертээ шууд дамжуулан хүргэх боломжтой.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг:Говийн бүс нутагт гарсан маш том хэмжээний газрын гүний усны мониторинг хийх, усны мониторингоор дамжуулан Монгол Улс гүнийн усныхаа нэгдсэн бодлогыг явуулах, ийм бололцоог олж авах боломжтой болж байна. Энэхүү мэдээллийн санг харахад 20 цооног дээр бүрэн автоматчилагдсан, 99 цооног дээр хагас автоматчилагдсан байдлаар ажиллаж байгааг программаас харлаа. Цаашид усны найрлага, гүнийн усны төвшингийн талаар бүрэн мэдээлэл өгч байх зорилттой энэхүү төсөл хэрэгжиж байна. БОНХАЖЯ-ны захиалгаар хийгдэж байгаа энэхүү төсөл нийт үнийн дүн 25 сая америк ам.долларт хэрэгжиж байна. Ойрын хоёр жилд 1:200 000 масштаб бүхий гидрогеологийн газрын зураг хийхээр ажиллаж байна. Цаашид нийт Монгол орныхоо газар доорх усны нөөцийн хэмжээг мэддэг болно. Одоо хаана уул уурхай ажиллаж байна, хаана ус ашиглаж байгааг зураглалд гаргаж, нэгдсэн том зураг гаргах том зорилт тавин ажлаа эхлээд байна.

БОНХАЖЯ говийн бүс нутгаа бүхэлд нь хамарсан газрын доорх усны хяналтаа бэхжүүлснээр цаашид Монгол орныхоо нийт нутгийн газрын доорх усны дээд болон доод бүхий л үет усны гадаргыг хянах сүлжээг бүрдүүлэх суурь нь тавигдаж байгаа бөгөөд цаашид энэхүү төсөл нь үргэлжлэн хэрэгжих юм.

Газрын доорх гүний усны хяналт шинжилгээний 25-цооног.


URL:

Сэтгэгдэл бичих