Европт цуврал аллага гарахыг үгүйсгэсэнгүй

Парисын алан хядлага бол Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн олон хүн амиа алдсан хэрэг боллоо. Мөн тус улсад онц байдал тогтоосон дөрөв дэх тохиолдол юм. 2005 онд Парисын ойролцоо хотуудад үймээн самуун гарахад онц байдал тогтоож байв.

Хэдхэн хоногийн өмнө дүрвэгсдээс болж хилээ түр хугацаагаар хязгаарлаж байгаагаа зарим улс мэдэгдэж байсан бол одоо Франц энэхүү арга хэмжээг яаралтай авлаа. Хилийн хаалттай байдал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.

Энэ бол нэг улс гэж нэрлэгддэг Европын холбоо задрах алхмын эхлэл гэж үзэх ажиглагчид ч байна. Дүрвэгсдийн дунд амиа золиослогч, алан хядагч хэдэн зуугаараа орж ирж байгааг үгүйсгэх аргагүй. Францын “Шарль де Голль” тээвэрлэгч хөлөг Персийн булан руу хөдөлж “Исламын улс”-тай тэмцэхээр боллоо.

Цагаачдын эсрэг хатуу бодлого баримталдаг ерөнхийлөгч асан Николя Саркози, хэт барууны үзэлтэн Мари Ле Пен нарын улстөрчдөө иргэд нь санагалзаж эхэллээ. Мари Ле Пен “Франц холбоотнуудаа эргэн харах болсон. Хил гаалиа сэргээх ч болсон” гэсэн мэдэгдэл хийлээ.

Израиль чухал мэдээлэл өглөө

Израилийн эрх баригчид Францын талд Парист болсон алан хядлагын талаарх мэдээллийг дамжуулжээ. Нэрээ хэлэхийг хүсээгүй өндөр албан тушаалтан Францын алан хядлага Оросын онгоцны сүйрэлтэй шууд холбоотой. Европт дахин алан хядлага хийх төлөвлөгөө байгааг ч үгүйсгэхгүй байна гэжээ.

Жиргээнд алан хядлагын тухай хоёр хоногийн өмнө гарчээ

“Парисын алан хядлагад амиа алдагдсын тоо 120, шархадсан хүмүүс 270 хүрлээ” гэсэн жиргээ хар баасан гарагаас хоёр хоногийн өмнө гарчээ. PZFeed Ebooks аккуант нь тохиолдлоор сонгож авсан үгсийг нийлүүлэн жиргэдэг интернэт программ юм. Уг аккуантын программыг мэдээнд тооцдоггүй ч энэ удаа үнэхээр гайхмаар давхцал болсон байна. Тус аккуантыг дагагчид нууц эх сурвалж байх магадлалтай хэмээн хайж байгаа аж. Мэдээж тусгайгийнхны хяналтад ч орсон байна.

Алан хядагчдын гурав нь тодорхой боллоо

Өнгөрөгч ням гарагт алан хядагч гурван хүн тодорхой болсныг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Эдгээр нь Францын иргэн 29 настай Исмаил Омар Мостефа (түүний аав, ахыг нь баривчилж нэгжлэг хийсэн) , Сирийн иргэн Ахмед Алмохаммед (Сириэс Сербээр дамжин Баруун Европт ирсэн), Абдулакбак нар байв.

Skype утасны яриаг үнэгүй болгов

Парисын алан хядлагатай холбоотойгоор дэлхийн олон орны олон иргэнийг хамардаг Skype компани гар утасны олон улсын дуудлагыг үнэгүй болгожээ. Компани алан хядлага болсны дараахан дээрх шийдвэрийг гаргаж дахиад ч хэд хоног үнэгүй үйлчилнэ гэжээ.

Сирийн ерөнхийлөгч “тайлбар” хийлээ

Сирийн ерөнхийлөгч Башар Асад Парисын алан хядлагад өртсөн хүмүүст эмгэнэл илэрхийлээд Францад болсон терроор манайд сүүлийн таван жил үргэлжилж байна хэмээн хэлсэн байна.

Д.Баясгалан

Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих