Х.Туяа: С.Эрдэнэ уургийн дутагдалд орсон

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэрбээр одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдлыг Түлэнхийн төвийнНөхөн сэргээх мэс заслын тасгийн эмч Х.Туяагаас тодрууллаа.

- С.Эрдэнийн биеийн байдал ямар байна вэ?

-С.Эрдэнийн түлэгдлийн зэрэг нь 30-40 хувьтай. Мөн гал залгиснаас амьсгалын дээд зам, залгиур хоолой түлэгдсэн, хооллоход хүндрэлтэй байна. Биеийн байдал хүнд, дэмийрлийн байдалтай байна. Ер нь түлэгдсэн хүн дөрвөн өдөр шоконд байдаг. Бид тайвшруулах эмчилгээ хийж байна. Уурагийн дутагдалд их орсон.

- Биеийн байдал нь цаашдаа дээрдэх болов уу?

-Түлэгдэл гэдэг маш аюултай. Тэр тусмаа амьсгалаараа гал залгисан болохоор амь насанд нь халтай.

Б.Мөнх-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих