Цас орж, цасан шуурга шуурна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

 2015 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад хэсгээр солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нугийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгороор 15-20 хэм, Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 10-15 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

 Улаанбаатарт: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм хүйтэн байна.

 2015 оны 11 дүгээр сарын 16-нөөс 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв

17-нд нутгийн баруун хагаст, 18-нд зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих