С.Эрдэнийн биеийн 40 хувь нь түлэгджээ

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн биеийн 40 хувь нь түлэгджээ. Бие нь битүү боолттой байгаа бөгөөд мэдээ алдуулах тариа хийлгээд байгааг эмч нар хэллээ.

Харин түүнтэй хамт хэвлэлийн бага хуралд оролцсон хоёр иргэнийг СБД-ийн цагдаагийн хэлтэст саатуулан байцааж эхэлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” компани гурван Үйлдвэрчний эвлэлтэй бөгөөд үүний нэг нь Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэл юм байна. Өөрийгөө галдан шатаахыг оролдсон Эв санааны нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь ирэх даваа гарагт тодорхой  болно хэмээн албаныхан мэдэгдлээ.

Дашрамд дурдахад  С.Эрдэнэ долоон хүүхэдтэй юм байна.

Б.Заяа

“Монцамэ” агентлаг


URL:

Нэр: Anonymous Огноо: 15 November 2015

Хүн хүнээрээ бая. Бид чинь арилсан дотортой биш шүүдээ.. босон нэгэн ялтан болох ёс байхгүй.

Нэр: бэхээ Огноо: 16 November 2015

тэнэг

Сэтгэгдэл бичих