Оюутны 70 мянга олгох журмыг чангатгажээ
Эдийн засаг хүнд байгаатай холбогдууоан Засгийн газрын тогтоол гарч “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл, оюутнуудын голч дүнг өсгөсөн байнга. Оюутнуудын 70 мянган төгрөгийг ирэх арван хоёрдугаар сард улирлаар нь олгох юм байна.
Тодруулбал, Бакалаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй, Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй, Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж заасан бол урамшууллын тэтгэлэгийг 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш,75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, докторантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.
URL: