2016 оны төсвийг ингэж баталлаа

Хуулийн хугацаандаа буюу энэ сарын 15-ны дотор төсвөө батлах үүрэг хүлээсэн УИХ-ын эрхэм гишүүд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийг яаарч сандран нэг амьсгаагаар “кнопдоод” л баталлаа. Хэдийгээр ирэх онд эдийн засаг сэхэл авахгүй тул аль болох хямралын, хэмнэлтийн төсөв батална гэж байсан ч бахь байдгаараа буюу нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээх төсвийг дараах байдлаар баталсан юм. Гишүүдийн 92.7 хувийн санаал дэмжлэг хүлээсэн ирэх 2016 оны төсөв хэрхэн батлагдсан талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэе.

Төсвийн орлого 7.0 их наяд төгрөг, зарлага 7.9 их наяд төгрөг байна

Ирэх онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээ 7.0 их наяд төгрөг байхаар, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 7.95 их наяд төгрөг байхаар төлөвлөж эцэслэлээ. Мөн төсвийн алдагдлыг ДНБ-ийн 3.4 хувьтай тэнцүүлсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ард иргэд хоосон хонож эхэлж байхад бодлогын алдаагаа засахын оронд гуравхан өдрийн дотор төсвийн алдагдлыг дахин нэмж байна. Төсвийн алдагдал 3.4 хувьтай буюу 900 тэрбум төгрөгөөр төсөв тасрах гэж байхад бид яах ёстой вэ” гэдгээ илэрхийлж байсан ч гишүүд өөр аргагүй гээд төсвөө 900 тэрбум төгрөгийн алдагдалтай баталчихав. Алдагдал 900 тэрбум төгрөгөөр ч зогсохгүй 1.4 их наяд хүрнэ гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хатуухан дуулгаад авна лээ.
Гааль татварыг нэгтгэнэ

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ хэд, хэдэн агентлагийг татан буулгаж, нэгтгэх саналыг оруулж ирсэн. Үүнээс Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай,  Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэх шийдвэрийг УИХ-аас гаргалаа. Харин 2016 оны наймдугаар сараас эхлэн Засгийн газар шинэ бүтэц бүрэлдэхүүнээр буюу 17 яамдыг цөөлж есөн яамтай болгох асуудлыг төсөл санаачлагчид нь буцааснаар энэ төслийг хэлэлцсэнгүй.

Эрүүл мэнд спортын сайд 691.1 тэрбум, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 497.2 тэрбум төгрөг зарцуулна

Төсвийн хэлэлцүүлгийг хийх явцад “томчуудад” дараах байдлаар төсөв баталж, зарцуулах эрх олгосон юм.

1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 4.7 тэрбум

2.УИХ-ын дарга 18.637 тэрбум

3.Үндсэн хуулийн цэцийн дарга 809.2 сая

4.Улсын Дээд Шүүх 3.396 тэрбум

5.Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлийн дарга 48.9 тэрбум

6.Хүний эрхийн үндэсний комисс 748.4 сая

7.Улсын ерөнхий прокурор 15 тэрбум

8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2.22 тэрбум

9.Улсын ерөнхий аудитор 9.6 тэрбум

  1. Авлигатай тэмцэх газрын дарга 8.332 тэрбум

11.Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2.755.8 тэрбум

12.Төрийн албаны зөвлөл 558.2 сая

13.Сонгуулийн ерөнхий хороо 25.2 тэрбум

14.Ерөнхий сайд 99.630 тэрбум

15.Шадар сайд 110.1 тэрбум

16.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 27.2 тэрбум

17.Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 57.3 тэрбум

18.Гадаад хэргийн сайд 72.7 тэрбум

19.Сангийн сайд 3 их наяд 122.8 тэрбум

20.Хууль зүйн сайд 391.8 тэрбум

21.Зам тээврийн сайд  242.6 тэрбум

22.Батлан хамгаалахын сайд 218.6 тэрбум

23.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 1 их наяд 218.3 тэрбум

24.Батлан хамгаалахын сайд 17.945 тэрбум

25.Хүнс хөдөө аж ахуйн сайд 131.1 тэрбум

26.Хөдөлмөрийн сайд 170.7 тэрбум

27.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 497.2 тэрбум

28.Эрүүл мэнд спортын сайд 691.1 тэрбум

29.Эрчим хүчний сайд 67.6 тэрбум

30.Аж үйлдвэрийн сайд 40.8 тэрбум

31.Барилга хот, байгуулалтын сайд 49.4 тэрбум төгрөг байхаар баталлаа.


URL:

Сэтгэгдэл бичих