Өөрийгөө шатаасан С.Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэлээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтан, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч С.Эрдэнэд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Тодруулбал, түүнийг санаатайгаар амиа хорлох гэж оролдсон, ил гал гаргахыг хориглосон газар гал гаргасан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэлсэн байна. Тэрбээр өчигдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийх үеэрээ өөрийгөө шатаасан. Улмаар 30-40 хувийн амьсгалын замын түлэгдэлттэй эмчлүүлж байгаа юм.

Өөрийгөө шатаах болсон шалтгаан нь тус компанийн монгол ажилчдыг “TTJVCo’’ компани руу шилжүүлэх гэрээ хийгдснээс болсон байна.

Тэрбээр “Ажилчид байнгын тогтвортой ажиллах ёстой. Хэрвээ энэ хууль бус үйл ажиллагаанаас болоод Монгол хүн шатах ёстой юм бол шатъя” гэж хэлээд өөр дээрээ шатах бодис асгаад шүдэнз зурсан юм.

Б.Анир

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Нэр: Bi Огноо: 14 November 2015

Sanaatigaar amia horloh gvl eruu uusdeg yum bh daa

Нэр: zochin Огноо: 14 November 2015

huuliin daguu bol eruu uusgehel heregteishdee…

Нэр: ekh oron Огноо: 14 November 2015

Eruu uusgej ailgakh gej bgn bkh daa odoo ard tumen bosnoo buu shantar…………. uragshaa

Нэр: чи Огноо: 15 November 2015

санаатайгаар амиа хорлох үйлдэлд эрүү үүсгэдэггүй юм даа, сэтгүүлч нар худлаа цуурдагаа боль

Нэр: bi Огноо: 15 November 2015

Humuusiig darah nuhah bodlog bdg bhda

Нэр: ok Огноо: 15 November 2015

muu mulguu zolig hohi ni kk

Сэтгэгдэл бичих