О.Баасанхүү: Нийгмийг айдаст автуулах гэсэн үйлдлийг хэзээ ч зөвшөөрч болохгүй

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цогтцэций суман дахь “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаахыг оролдсон үйл явдалтай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд иргэн С.Эрдэнээс энэ сарын 9-ний өдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдлийг уншиж танилцуулав. Уг өргөдөлд “Компанийн удирдлагууд компанийн эдийн засгийн байдлыг сайжруулах нэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь заалтуудыг ноцтой зөрчин 203 мэргэшсэн ажилтнаа халсан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь ноцтой зөрчин, бусдад худалдсан хэмээн үзэж байна. Австралийн нэр бүхий компани, БНХАУ-ын харьяа компани болсныг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны итгэлцлийн гэрээг Монгол Улсын газар нутаг дээр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ болгон өөрчлөх эрх зүйн чадамжгүй, хүчингүй гэрээ хэмээн тооцож байна” хэмээн бичиж ирүүлсэн байна. Мөн уг гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг дурдаад, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгуулж өгөх хүсэлт илэрхийлжээ.

Байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс энэхүү үйлдлийг хэрхэн дүгнэж байгааг нь тодруулахад, “Нийгмийг айдаст автуулах гэсэн, тэр тусмаа өөрийнхөө амьд явах эрхийн эсрэг алхамыг Монгол Улсад хэнд ч хэзээ ч зөвшөөрч болохгүй. Энэ бол маш буруу. Нөгөө талаараа Монгол Улс тогтоосон хууль дүрэмтэй. Нэгэнт өргөдөл өгсөн юм чинь өргөдлийнхөө хариуг сонсох хэрэгтэй. Цаашилбал шүүх цагдаад хандах эрх нь нээлттэй. Энэ өргөдөл 11 дүгээр сарын 9-ний өдөр ирсэн. Хуулиараа 12 дугаар сарын 9-ний өдөр гэхэд хугацаа нь дуусах юм. Шаардлагатай гэвэл дахин нэг сараар сунгадаг” гэсэн бөгөөд иргэн С.Эрдэнийн өргөдлийг тус байнгын хороо судалж байгаа гэж тэрбээр мэдээлэв.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Нэр: Ажуудмагсар Огноо: 13 November 2015

Ерөнхий сайд хууль зөрчөад айлын гал тогоонд эх орныхоо баялагийг харийханд хулгайгаар зарчихаад ирсэн, энэ сайдад эх орныхоо эсрэг үйлдэл хийж болох хуулийн заалт байсиймуу Баасанхүү даргаа

Нэр: Нямдаваа Огноо: 14 November 2015

Эх орноо гээд бусад иргэддээ төлөөлж манлайлж үг хэлж үйлдэл хийсэн хүмүүсийг минь барьж хорьж болдог мөртөө өөрсдөө гаднынхантай нийлж эх орноо худалдаад эх орноо хятдаар дүүргэчихээд төрийн цагдаагаа хүртэл зодуулаад явж байх юм даа.энэ новшнуудыг төр засгаасаа холдуулж хогийн савруу нь хийж булаагүй цагт энэ мэтчилэнгээр доромжлоод л явна даа.баасанхүү чи битгий хуц за.юу дэмжих юуг буруутгах эрхээ чамаар заалгах юмуу.чи долоодог юмаа долоогоод тэндээ цагиргалаад хэвтэж бай.

Сэтгэгдэл бичих