Б.Батзаяагийн цагдан хорих хугацааг хоёр сараар сунгалаа

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн аравдугаар сарын 30-наас хойш цагдан хорьж байна.

Түүнийг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа юм. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан.

Тэгвэл тэднийг цагдан хорих хугацаа өнөөдөр дууссан байна. Улмаар үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, Б.Батзаяагийн цагдан хорих хугацааг хоёр сараар сунгажээ. Харин Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг батлан даалтад гаргахаар болсон байна.

Б.Чимэг


URL:

Нэр: Anonymous Огноо: 15 November 2015

Gargsin bishu hu

Сэтгэгдэл бичих