Жихади Жоныг устгажээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин Жихади Жон гэгчийн нуугдаж буй байршилд АНУ-ын тусгай хүчин агаараас цохилт өгсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

Тагнуулын мэдээллээр түүнийг Сирийн Ракка хотноо бүгэж байгааг тогтоосон байна. Пентагон жихади Жоныг устгасан хэмээн мэдээлсэн ч энэхүү мэдээллийг Цагаан ордон батлагдаагүй байгаа гэдгийг сэтгүүлчдэд мэдэгдсэн аж.

Жихади Жоны жинхэнэ нэрийг Мухаммед Эмвази гэдэг бөгөөд Кувейт гаралтай Британий иргэн билээ. Тэрбээр барьцаанд байсан Британийн иргэн Алан Хеннинг, Дэвид Хэнс болон Америкийн иргэн Стивен Сотлоф, Жамес Фоли нарыг цаазалж, дэлхийн номер нэг алан хядагчаар нэрлэгдэх болсон юм.

Британийн тагнуулын байгууллага Жихади Жоныг устгасан гэх мэдээллийг баталгаажуулахаар нууц мөрдлөгө явуулж эхэлсэн талаар Ерөнхий сайд Дэвид Камерон мэдээлжээ. Одоогоор Британийн долоон иргэн тус бүлэглэлд элссэн нь тогтоогдоод байгаа юм. Энэ оноос өмнө тэднийг устах эсвэл баривчлах болно гэдгээ Камерон мэдэгдээд байгаа.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 November 2015

Muu golog

Сэтгэгдэл бичих