Ш.Сайхсансамбуугийн хүү 100 мянган долларын машинаа гайхуулж явна

Алдар цуутай хүмүүсийн амьдралыг ил тод дэлгэн  харуулдаг Монголын номер 1 сэтгүүл “Соронз”-д УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбатын шинэ машины зургийг анх удаа тавьжээ.
Тэрээр сүүлийн үед “Porshe”-гийн шинэ гарсан 100 мянган долларын үнэтэй “Панамера” загварыг өөрийн болгосон бөгөөд шинэхэн машинаа ахин дахин илж үзэн, хамрыг нь сөхөж шалгаж буй нь Соронзын дуранд ийнхүү өртсөн байна. Тэрбумтан эцгийнхээ буянаар хүлгийн сайныг унаж, хүүхний сайханд шунаж яваа С.Наранбат гэгч энэ хүү ганган чамин машин бүрийг сольж унах дуртай нэгэн аж. Аль л үнэтэй, бензин их иддэг, шинэ загварыг мөнгөөр зодож авдаг Захын боссын өв залгамжлагч харин энэ удаад өөрийнхөө имижээс татгалзсан байна. “Нэг литр бензин 20 мянга болчоосой.
Тэгвэл хотын замаар ганцаараа чөлөөтэй давхих юм сан” гэх супер онигооны эзэн бол энэ Наранбат шүү дээ. Гэтэл түүний сүүлийн сонголт болсон Порше бага бензин хэрэглэдгээрээ алдартай юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих