Канад цаначин 488 метрийн өндрөөс өнхөрсөн ч мэнд үлджээ

Мэргэжлийн уулын цанын тамирчин, Канад улсын иргэн Иан Мак Интош уулын цанчны тухай киноны зураг авалтад оролцож байгаад санамсаргүй алдаа гаргасан байна.

Ингэснээр тэр Аляскийн Неаколад уулын нуруунаас хажуу тийш гулсаж, 488 метрийн өндрөөс өнхөрчээ. Аз болоход тамирчин гэмтэж бэртээгүй байна. Түүний хувьд хөл, толгойгоо алдан өнхөрсөн ч бага зэрэг шалбарч, уулын ёроолд эсэн мэнд газарджээ.

Бичлэгийн үеэр зүүсэн микрофон нь өнхөрч дуусах хүртэл, цанчны гэнэтийн цочролд орж балмагдсан хашгираан, дуу авиаг нь бичжээ. Асар гүнзгий рүү унахад цас нурж, түүний амьсгалыг боогдуулж байгаа нь бичлэгт тод үлдсэн байна.

Энэ бичлэг саяхнаас олон нийтэд хүрсэн юм. Мак Интош ярихдаа түүний аяны үүргэвчинд байсан дэр амь насыг нь аварсан гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих