Мөнгөний бодлогыг хэлэлцэж дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Мөн тус байнгын хороогоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн байна.  Үүгээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих