СХД-ийн 31-р хорооны 19, 20 гудамжны айлуудыг цахилгаанаар хангана
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/879 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжсэн Гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын хэмнэлт хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 19, 20 дугаар гудамжны айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах 20,000,000 төгрөгийн худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болголоо. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.
URL: