Хөгжлийн банкны энэ их зардлыг хэн төлж байна вэ?

http://www.bolod.mn/Upload/news/munkhbat-810x540.jpg

Монгол Улсын хөгжлийн банкны мөнгөн орлого зарлагын гүйлгээг судалж үзлээ. Мэдээж зөвхөн таван саяас дээш үнийн дүнтэй  гүйлгээ Шилэн данснаас ил тод болж байгаа. Тус байгууллага бондын хөрөнгөөр санхүүждэг хэрнээ тэр нь их наядаар хэмжигддэг болоод ч тэр үү хэтэрхий үрэлгэн загнаж байгааг шүүмжлэгсэд олон. Олны үг ортой эсэхийг шалгалаа.

Юуны өмнө Хөгжлийн банк хотын төвийн өндөр зэрэглэлтэй “Макс тауэр” дахь оффисынхоо түрээст 64-65 сая төгрөгийн үнэ төлж байгааг дараах жагсаалтаас харж болно. Жилийн 12 сард үржүүлж тооцвол түрээсийн төлбөрт 800 сая орчим төгрөгийг зарцуулж байна. Лав сүүлийн гурван жил энд байрласныг тооцвол нийтдээ хоёр тэрбумыг давах нь.

Төсвийн байгууллагууд ажилчдаа өндөр үнэтэй, гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлгээр үзлэг, оношилгоо хийлгэх болсон “моод” Хөгжлийн банкыг тойрсонгүй. Эднийх “Гранд мед” эмнэлэгт 117 хүнийг урьдчилсан сэргийлэх үзлэг хийлгэх гэрээ байгуулж, урьдчилгаанд нь 22 сая төгрөг шилжүүлжээ. Бондын хөрөнгө улсын төсөвт тооцогддоггүй болохоор төсвийн хөрөнгө гэж хэлэхгүй ч улсын нэрээр олсон зээлийн хөрөнгийн үрэлгэн зарцуулалт ийм байна. Цаашид гадаад томилолт, тансаг тавилгаар үрэлгэн зарцуулалт үргэлжлэхийг жагсаалтад түүвэрлэн орууллаа. Бусад тансаглалыг тоочоод ч баршгүй.

Ер нь Хөгжлийн банкны үйл ажиллагааны зардал төсвөөс гардаг уу, эсвэл бондын мөнгөнөөс үү? Аль нь ч байсан үрэлгэн зарцуулж байна. Хэрвээ бондын мөнгөнөөс гардаг бол бүр ноцтой. Яагаад гэвэл аливаа зардалд  бас хүү бодогдоно гэсэн үг. Тэгвэл түрээсэнд төлсөн тэр хоёр тэрбум төгрөг гэхэд зээлийн эх үүсвэр болж, хэн нэгний бизнесийг дэмжиж, улмаар өсч арвижаад эргэн төлөгдөхөө өнгөрсөн төдийгүй хэдэн жилийн дараа Монгол Улс хүүтэй нь эргүүлж төлөх ёстой билээ.билээ.

Хөгжлийн банкны энэ их зардлыг хэн төлж байна вэ-2Хөгжлийн банкны энэ их зардлыг хэн төлж байна вэ-3Хөгжлийн банкны энэ их зардлыг хэн төлж байна вэ-4


URL:

Сэтгэгдэл бичих