Хазарачууд эрхээ хамгаалж жагслаа
Афганистаны нийслэл Кабул хотноо үндэстний цөөнх гэгддэг Хазарачууд Засгийн газраасаа хамгаалалтаа сайжруулж, энгийн иргэдийг хохирогч болохоос хамгаалахыг шаардсан тухай “www.nbcnews.com” мэдээллээ. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн амралтын өдөр долоон хазара иргэнийг хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь хотын төвийн хогийн саванд хаясан юм. Амиа алдсан иргэдийн дунд 20 орчим насны эмэгтэй болон есөн настай хүү байжээ.
Хэт даврагчид дээрх иргэдийг хохироосон шалтгаанаа мэдэгдээгүй ч твиттер хуудсаараа дамжуулан тун удахгүй энэ үндэстэнг устах болно хэмээн сануулсан байна. Тус бүлэглэлээс гадна “Хамас”, “Аль Кайди” гэх бүлэглэлүүд тус үндэстэнг байнга заналхийлдэг билээ.
Жагсагчид Засгийн газар, Ерөнхийлөгч Ашраф Ганиг хазарачуудыг хамгаалахын тулд ямар ч алхам хийхгүй байна хэмээн буруутгаж, нэн даруй огцрохыг шаарджээ. Жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд өчигдөр цагдаа нар жагсагчдыг эсрэг нулимс асгаруулагч хий ашигласнаас гадна, жагсаалыг таарахын тулд агаарт хэд хэдэн удаа буудсан тухай Ганигийн хэвлэлийн төлөөлөгч “AFP” агентлагт ярьжээ.
Дээрх жагсаалд 2200 хазарачууд оролцсон байна. Цагдаа нар хүч хэрэглэсний улмаас 114 хүн гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ.
2010 оны тооллогоор дэлхийн таван сая орчим Хазара иргэн амьдардаг байна. Тэдний 85 хувь нь Афганистан, 20 орчим хувь Пакистан, Израйль, Ирак улсад амьдардаг бол үлдсэн 5 хувь нь Европын орнуудад тархан амьдардаг аж.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: Shuud.mn
URL: