Өмнөд Солонгос: Севол онгоцны шүүх хурал боллоо

Пүрэв гарагт болж өнгөрсөн Севол онгоцны ослын шүүх хурлаар хөлгийн ахмад Ли Жун Сокт насаар нь хорих ял оноолоо. Тэрбээр өөрийн амийг аврахын тулд 300 гаруй зорчигчийг санаатайгаар живүүлсэн гэсэн байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын баруун өмнөд хэсэгт осолдсон Севол онгоц 476 зорчигч тээвэрлэж явсан юм. Зорчигчдоос 304 хүн нас барсан ба тэдгээрийн 205 нь ахлах сургуулийн сурагчид байсан билээ.

Осол хүний алдаатай ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа бөгөөд хөлгийн ахмад болон түүний багийнхан зорчигчдыг аврах ажиллагаа явуулалгүй амиа бодон хөлгөөс зугтаж байгаа дүрс бичлэг олонд ил болсноос хойш нийтийн дургүйцэлтэй тулгарсан юм.

Түүнийг санаатайгаар үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж байгаа бөгөөд насаар нь хорих ял оноосон юм. Дээд шүүхээс хөлгийн багийн 14 гишүүдэд 18 сараас 12 жил шоронд суух ял оноосон байна.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих