Хөвөнг ашиглах тааварлашгүй 10 санаа
Хамгийн энгийн, хамгийн хямд, элбэг зүйлүүд ашигтай, олон талаар хэрэглэгддэг. Заримдаа бид их мөнгө заран байж гүн чийгшүүлэх супер тос автал харин бараг үнэ хүрэхгүй ердийн л хүнсний сода бидний бодож байснаас ч илүү үр дүн өгдөг. Тэгвэл одоо хөвөнгийн ашигтай хэрэглээний талаар дурдах гэж байна. Та лав гайхна даа.
Агаар цэвэршүүлэгч
Зурагт үзүүлсэн байдлаар хийсэн ч болно, үүнээс энгийнээр, гоёл чимэглэлийн аяганд жижиг хөвөнг бөөрөнхийлөн хийж, дуртай эфирийн тосоо шингээн хийсэн ч болдог. Өрөөнд таатай үнэр байсаар л байна.
Шалбарсан хөлөнд тустай
Эмэгтэй хүн бүр л хөл шалбарах асуудалтай тулгардаг. Шалтгаан нь тэд дуртай өндөр өсгийтөө өмссөнөөс үүдэлтэй. Тэгвэл та өндөр өсгийтийнхөө ар хэсэгт хөвөн наагаад тогтоогоорой. Асуудал ингээд шийдэгдлээ.
Хөргөгчний таагүй үнэрийг арилгах
Хөвөндөө ямар нэгэн дурын, сайхан үнэртэй тос шингээгээд хөргөгчиндөө тавина. Ингэснээр хөргөгчний таагүй үнэр арилна.
Хөгц арилгах
Хөвөндөө цайруулагч шингээж хөгцтэй хэсэгт тавина. Мөөгөнцөртэй тэмцэх сайн арга болдог.
Резинэн бээлийний удаан эдэлгээ
Резинэн бээлийгээ гамтай хэрэглэе гэвэл бээлийний үзүүр хэсэгт хөвөн бөөрөнхийлөн хийгээрэй. Нэг хэсэгтээ л шинээр бээлийн худалдаж авах шаардлагагүй болно.
Шүдний өвдөлт
Шүдний өвдөлтийг намдаахын тулд хөвөнд виски эсвэл конъяк шингээж өвдөлттэй байгаа хэсэгтээ тавина.
Шош ургуулах
Хөвөнгөө бөөрөнхийлөн норгох биш, үл ялиг чийглээд буурцагныхаа үрийг хийн, саванд тавина. 2-3 өдрийн дараа үр үндэслэж дахин 2-3 өдрийн дараа буурцаг соёолж цухуйна. Харин дахин 4-5 өдөр хүлээх хэрэгтэй.
Хулгана болон мэрэгчдээс ангижрах
Хулгана гааг үзэн яддаг. Уг сул талыг нь ашиглан хөвөнд гаатай бодис шингээж мэрэгчид байршдаг газарт тавина. Мэрэгчид үүний сургаар алга болох болно.
Хумсны будгийг төвөггүйгээр арилгах
Хумсны будгийг хялбархан арилгахын тулд хөвөндөө ацетоноо шингээн хумсан дээрээ минут хэртэй тавиад арилгана.
Гар урлал
Танай хүүхэд өөрийн дуртай амьтдаа хөвөнгөөр хийж болно шүү дээ. Үүл, туулай, хурга, цасан охин гэх мэт. Хүүхдүүд хөвөнгөөр гар урлал хийхдээ үргэлж таатай байдаг.
Орчуулсан: Д.Золзаяа
Эх сурвалж: www.marketium.ru
URL: