Дуучин А.Хишигдалай жүжигчин Отгоогийн даашинзыг өмсөж гангарсан уу
Залуу дуучин бүсгүй 25 дугаар суваг телевизийн “240 цаг” реалити шоунд оролцож байгаа билээ. Энэхүү нэвтрүүлэгт оролцсон түүнийг дэмжих, шүүмжлэх хүмүүс олон. Түүнийг хаана ч, хэний ч өмнө хэлье гэснээ хэлчихдэг шулуухан зантай гэдгийг фэнүүд нь аль хэдийнэ мэддэг болсон.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа фенүүдтэйгээ үргэлж үзэл бодлоо хуваалцаж таагүй байгаа зүйлээ хээвнэг шулуухан бичдэг. Тэгвэл энэ удаад жүжигчин бүсгүйн уг даашинз Шинэ үе продакшны жүжигчин Отгоогийн даашинзтай яг ижил байж таарсан нь олон фенүүдийнх нь эгдүүцлийг хүргээд амжжээ.
Зарим фенүүд нь түүнийг “Шинэ үе” продакшны авьаяслаг жүжигчин Отгоогийн даашинзыг авч өмссөн бололтой гэж ч жиг жуг хийгээд авчээ. Магадгүй бүсгүйчүүд нэг дэлгүүрээс сонголтоо хийсэн бололтой.
URL: