“ТЭЭМС”-ийн боловсролоор хөгжсөн Монгол

http://www.bolod.mn/Upload/news/uildver.jpg

Монгол улс 20-р зууны эхэн хагасаас 21-р зуун хүртэл хөгжихдөө дан ганц “ТЭЭМС”-ийн хүчээр хөгжсөн гэж хэлж болох талтай. Тухайн үеийн Тээмс буюу техник мэргэжлийн сургууль ТМС нь бүх л салбарын ажилчин ангийг бэлтгэж байсанд гол учир нь бий.

Тээмст олон сайн зүйл байсан. Хамгийн чухал нь хэн юу чадах, юунд дөртэй түүн дээрээ очдог байв. Өөрт байгаа, санаандаа багтсан, дуртай мэргэжлээ эзэмшиж, бүр гаршдаг. Тиймээс тэд сургуульд ороод л дур сонирхлоороо хобби ажиллаад эхлэдэг сайн талтай. Тиймээс социаслист бүтээн байгуулалт хаврын ногоо хэвтээ цэцэглэж байсан. Насны залуу, цусны шингэнд алдах онох зүйл байдаг л даа…

Уул өргөх хүслээр ассан, ус мөрөнг туулах итгэлээр жигүүрлэсэн, ирлэсэн чинжаал хэвтээ тэр залуусыг “Номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан хүн, заасан номыг нь сурч жанхуутай кардааныг нь авсан хүн хийх ёстой” гэж урам өгч хөөргөж, загнаж зандарч ажиллуулж чаддаг егзөр даргын гарт өгчихнө дөө…

Тээмсийн нэг чухал зүйл нь тухайн хүндээ итгэл үнэмшил өгч чаддагт байсан. Би чинь сэлээсэр хүн би л засах ёстой, би чинь инжинаар хүн би л мэдэх ёстой гэсэн итгэл өгдөг учир засварчин хайхгүйгээр ямарч техникийг алдаж онож, эвдэж байгаад ч болов засаад ажлаа хийдэг байсан. Автуусаны жолооч гэсэн мэргэжил эзэмшүүлчихээр чинь хүн өөрөө л хөдлөөд эхэлдэг. Амаржийнаа засаад л, аржаатараа цэвэрлэээд л, таран бүлүүрээ тааруулаад л, ганжинсаатарааүлээгээд л, гараашаа дулаалаад л, нармаалаа тааруулаад л , ноцоос, дорцоов, данхраадаа өөрийнхөө цалингаар худалдаж аваад л, хороопны тосоо солиод л, гүүпэр, кирлаанаа янзлаад л жолоочоос гадна сүүпэр засварчин болно шүү дээ…

Хөлөөвийн эрхлэгч болгочихвол язгуур урлагаа хөгжүүлээд л, дэлхийн сонгодог зохиолыг өөрийнхөөрөө найруулаад л, дуурь дуулуулчих гэж оролдоод… Эвлэлийн гишүүний зайлшгүй сурах арван бүжиг энэ тэр гээд л, таанц гишгэж маангоо татах бол энүүхэнд асуудал.

Залуусынхаа дунд уралдаан тэмцээн зохиож, сумын хөлөөвтэй бүжгийн зар тавихад хүмүүс нь муу бажийнхаа тослоод, гонжоомоо индүүдэж, халмигаа самнаад л… Тээмс, коом төгсөөд ирсэн залуус чинь дивтаат хэвтээ маадгар, өмссөн хувцас энэ тэр бол сүүпрээ сүүпэр. Цагаан сороочиг дээр хар пинжээнх духаж, зангиа зүүчихээрээ мундаг том инжинаар хэвтээ алхана. Жиинсээр гангараад, охидуудын нүдийг хужирлаад, гончигсум минь. Хүүхнүүд нь сарпаанчиг дэрвүүлээд чимдаан чирээд л гангар шаазан өнхрөх хэвтээ тас тас инээгээд л, усанд шумбасан галуу далавчаа сэгсрэх хэвтээ үсээ шилгээгээд л…

Тээмсийн диплоом бол мэргэжлийнх. Их дээд сургууль төгсөхөөр мэргэжлээс илүү дарга болох сэтгэлгээ суудаг. Би их сургууль төгссөн хүн, би дээд мэргэжил эзэмшсэн хүн гэж бодоод ирэхээр ажил хийхээс илүү хүнд зааварлах гээд байдаг муу зуршил нь давамгайлдаг. Лийдэр болно, стайл, имийж бүрдүүлнэ гэх мэт эрхлаамны шинжтэй зүйлд анхаараад эхэлдэг. Тиймээс ажил явдаггүй хэрэг. Үнэн хэрэг дээрээ бол сурсан сургуулийн ачийг ажлын амттай хослуулж байж учир зүйн тогтдог.

Монголын өнцөг булан бүрээс ирсэн, бие биенээ огт танихгүй, ижил насны залуус шинэ газар, шинэ ажил хийхээр гар гараасаа хөтлөлцөөд алхаж байсан “торгон зурвас” үе бол социалист он жилүүдэд таширласан. Тийм сайхан үе хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй. Хойшид ч гарахгүй байж магад… Чухам тэр л итгэл сэтгэл Монгол хүнийг, Монгол улсыг “Ардчилсан үзэл баримтлалтай, хөгжингүй улс” болгон өөрчилсөн.

Илгээлтийн эзэн болно гэж сайхан юм байв. Найм, арван жил сураад бичиг үсэг нүдлээд авсан хэн ч бол илгээлтийн эзэн болно. Сайн ажиллавал эвлэлийн гишүүн болдог дараалалтай. Хаврын ногооны мал хэвтээ дүүнгэ нэгэн байхад, ороо адуу хэвтээ нэвт шувт цахилсан хүн ч байдаг. Ямар нэг юм үзэнгүүт авирч, маажиж, хазаж байдаг ямаа хэвтээ нөхөд ч бий. Намрын бух хэвтээ тэрийж хэвтчихээд хөдөлж өгөхгүй нэгэн байхад хаврын туйлдсан морин хэвтээ ажлын ачлал даахгүй санжганах нэгэн ч байдаг. Тэр олон янзын хампаануудыг хамт олон нь дааж аваад, түлхэж, татаад урагшлаад байна даа.

Мэргэжил эзэмшсэн хүн тэр зүйлээ мэдэхгүй болохоороо мэддэг хүний хамаанданд ордог. Тэгээд ирэхээрээ нэг зүгт хамаандлагдаад явна гэсэн үг. Ер нь нэг хамаанданд байсан баг илүү ихийг, илүү хурдан хийж, бүтээлч орчинг бүрдүүлдэг.

Тал бичээч: Да.Жаргалсайхан


URL:

Сэтгэгдэл бичих