Си Зиньпин Их 20 болон АПЕК-ийн уулзалтад оролцоно

БНХАУ-ын дарга Си Зиньпин Их 20-ийн удирдагчдынX хурал болон АПЕК-ийн удирдагчдын албан бус XXIII уулзалтад оролцох болсон байна. Их 20-ийн удирдагчдын X хурал Туркийн Анталид ирэх амралтын өдрүүдэд болно. Хятадын удирдагч хурлын бүх үйл ажиллагаанд оролцох юм байна.

Тухайлбал, дэлхийн эдийн засгийн байдлын талаарх үзэл зорилтоо илэрхийлж, санаачлага дэвшүүлэх аж. Мөн ХятадынXIII таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулан, өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлж, нээлттэй шинэ тогтолцоо байгуулах тухай бодлогоо танилцуулах аж.

Мөн 2016 оны Их 20-ийн уулзалтыг зохион байгуулах талаарх Хятад улсын төсвийг танилцуулж, гишүүн орнуудтай санал солилцох юм байна.

Түүнчлэн Хятад, Орос, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн удирдагчид уламжлал ёсоор Их 20-ийн уулзалтын өмнө БРИКС-ын орнуудын ээлжит уулзалтыг хийх болно гэжээ. Харин АПЕК-ийн удирдагчдын албан бус XIII уулзалт энэ сарын 18-19-нд Филиппиний нийслэл Манилад болно. Си Зиньпин дарга АПЕК-ийн үйлдвэр худалдааны салбарын удирдагчдын хуралд илтгэл тавих юм.

Х.Эрдэнэзаяа


URL:

Сэтгэгдэл бичих