Н.Даваа мэс заслын тасагт шилжлээ
“Цагдан хорих төв”-д саатуулагдаж байх хугацаандаа эрүүл мэндийн байдал нь муудсан тул батлан даалтад гарч, эмчлүүлэх хүсэлт тавьсан Анод банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваа клиникийн нэгдсэн I эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тэрбээр тус эмнэлгийн Зүрх, судасны тасагт арав гаруй хоног эмчлүүлсэн бол өнөөдөр өглөөнөөс Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасагт шилжин хэвтсэн байна. Анод банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваатай бид цөөн хором уулзах боломж олдсон бөгөөд тэрбээр хэд хоногийн дараа мэс засалд орно гэдгээ хэллээ.
Н.Даваагийн хувьд цагдан хоригдох хугацаандаа эрүүл мэндийн байдал нь муудаж, батлан даалтад гарах хүсэлт тавьсаар байсан ч мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр хугацааг нь сунгасаар байгаа. Хэдийгээр Н.Даваа гадуур эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа ч 2-3 цагдаа өдөр бүр түүнийг манаж, ар гэрийнхнээс нь өөр хүнтэй уулзуулахгүй байгаа ажээ.
С.ОТГОН
URL: