Хотын дарга Э.Бат-Үүл Пхеньянд айлчилна
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотын Ардын хорооны дарга Чи Хий Римийн урилгаар энэ сарын 19-24-ний өдрүүдэд тус хотод айлчлахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн онд болсон “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум”-д оролцохоор ирсэн Пхеньян хотын дарга Ча Хи Рим болон албаны төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж байсан юм.
Улаанбаатар Пхеньян хотууд 2003 онд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсон билээ.
URL: