Ахимаг насны жүжигчин, телевизийн хөтлөгчид чармай нүцгэлж тэмцжээ

Английн телевизийн зартай хөтлөгч, нэртэй жүжигчид нийлэн хамтдаа чармай нүцгэн зургаа авахуулжээ. Эдгээр эмэгтэйчүүд бүгдээрээ ахимаг насныхан байсан нь олны сонирхлыг ихэд татаж байгаа юм. 61 настай Шерри Хьюстон, 41 настай Андреа Маклин, 56 настай Жиллиан Тэйлфорт, 54 настай Беверли Каллард дөрөв нэгдэн энэхүү нүцгэн зургаараа эйжизмийн эсрэг тэмцэж буй аж.

Эйжизм гэдэг нь сүүлийн жилүүдэд үүссэн томьёолол бөгөөд ахимаг насныхныг ажлын байранд тохирохгүй гэж үздгийг эсэргүүцсэн үзэл юм.
Дөрвөн эмэгтэй нүцгэн зургаараа хүн хөгширлөө ч гэж үзэсгэлэнтэй хэвээрээ байж болдогтой адил нас ахисан ч гэсэн ажил хийх чадвартай хэвээрээ байдаг гэдгийг нотлохыг хүсчээ.
“Телевизэд эрчүүд 60, эмэгтэйчүүд 50 нас хүрмэгц л дэлгэцийн өмнө гарахад хэт хөгшдөнө гэж үздэг. Энэ үзэл биднийг ажлаасаа бүрэн таашаал авахад саад болдог. Би үүний эсрэг л тэмцэхийг хүссэн юм” гэж Жиллиан Тэйлфорт ярьсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих