Ханиаднаас сэргийлэх энгийн аргууд

Хүүхдүүд төдийгүй томчууд жилдээ хоёр, гурваас доошгүй удаа ханиад тусч, элдэв эм тан хэрэглэдэг. Гэтэл ханиад тусахад гэртээ байдаг ойр зуурын хүнсний зүйлсийг ашиглан зөөлөн аргаар эмчлэх нь эм хэрэглэснээс дутуугүй байдгийг та туршиж үзсэн үү? Энэ нь хүүхдэд ямар ч хоргүй эмчилгээ болж сэтгэл санаанд нь таатайгаар нөлөөдөг байна. Тэгээд ч эм, тарианы үнэ тэнгэрт хадаж буй өнөө үед энэ арга нь хэмнэлттэй юм. Бид ханиадыг дарахад аньс, аарц буцалгаж уух зэрэг аргыг хэрэглэдэг. Ханиадтай тэмцэх дараах энгийн аргыг та ч бас хэрэглээд үзээрэй.

1.Хамрын дусаагуурын оронд давсны уусмал Хамрын дусаагуурыг бэлтгэх их амархан. Үүнийг нялх хүүхдэд ч хэрэглэж болно. Нэг литр буцалсан усанд цайны нэг халбага хоолны давс хийгээд эмийн сангаас дусаагуур(пипетте) авч дусаана. Энэхүү давсны уусмал нь хамрын битүүг онгойлгохын зэрэгцээ өвчин үүсгэгчийг биеэс гадагшлуулна. Үүгээр мөн та хоолойгоо зайлж, хамраа цэвэрлэж болно.

2.Төмсөөр ханиалга дарах ороолт хийх Хоёроос гурван ширхэг төмсийг угааж хальстай нь чанаад бага зэрэг хөргөсний дараа хөвөн даавуун алчууранд боогоод дарж няцална. Ойролцоогоор арван минут хөргөсний дараа хэтэрхий халуун байгаа эсэхийг тохойгоороо шалгана. Тэгээд хүүхдийн цээжин дээр хөртөл нь тавина.

3.Ханиалганы эмний оронд сонгины сироп Энэ нь бактерийн эсрэг болон цэр ховхлох нөлөөтэй. Нэг ширхэг том сонгиныг жижиглэж хэрчээд, дээрээс нь50 грамм мөсөн чихэр хийж тавина. Мөсөн чихэр сонгины шүүстэй холилдон уусч, сироп үүстэл хэдэн цаг байлгаад хоолны халбагаар өдөрт дөрвөөс зургаан удаа уулгана.

4.Амтлаг бас эрүүл Савтай халуун ус руу нэг ширхэг лимоны шүүс шахаж хийнэ. Дээрээс нь саахар эсвэл зөгийн бал хийж амтална. Ингээд ханиадын эсрэг амтлаг сайхан ундаа бий болно. Өдөрт хэд хэдэн удаа уухад ханиад, ханиалга, хоолойны өвчинд сайнаар нөлөөлнө. Витамин С эсэргүүцэл сайжруулна, халуун ундаа хоолойны салст бүрхэвчийг тайвшруулан ханиалгыг дарна.

5.Хэрэв халуун нь ихэсвэл Нялх ба бага насны хүүхэд өндөр халуураад эхэлбэл та хөлөнд нь цуутай ороолт хийж үзээрэй. Гэхдээ зөвхөн хөл нь халуун байгаа тохиолдолд нэг литр хүйтэн усанд хоолны нэг халбага цуу хийнэ. Тэгээд цуутай ус руу хүүхдийнхээ хэд хэдэн оймсыг дүрж норгоод, давхарлаж өмсгөнө.

6.Гүнзгий амьсгалаарай Нус гоожих, ширүүн ханиалганы үед гаа, гоньд зэрэг ургамлын тос болон балжингаравын цэцгийн цайны уураар хүүхдийн хоолойг утах нь тустай. (Зарим ээж сода, хуурай горчичка хэрэглэх нь бий) Хоёр литр буцалсан халуун усанд хэдэн дусал тос дусаана. Савтай усан дээрээ тонгойж ванны алчуураар бүтээгээд хамраараа гүнзгий амьсгална. Ийм байдлаар арван минут амьсгалбал сайн.

7.Чих эвгүй оргиод байвал Төмс ба сонгины аль нэгийг сонгоно. Хоёр ширхэг жижиг төмсийг сайтар чанаад няцална. Түүнийгээ алчуур дээр нялаад өвдөж байгаа чихэн (магнай, хамрын хажуугийн хонхорхойнуудад бас тавьж болно) дээрээ жин тавина. Мөн татсан сонгиныг чихэвч байдлаар хэрэглэхэд ойролцоо нөлөөлөл үзүүлнэ.

8. Хоолой өвдвөл Куарк (Quark- манайхны шүүгээгүй аарц)–аар хоолой өвдөх үед ороолт хийж болно. Куарк (өрөөний температурын хэмжээний бүлээн)-ыг хоолойныхоо гадна талд хуруу зузаан түрхэнэ. Дээрээс нь алчуураар дарж бооно. Куаркийг хатах үед боолтоо авна.


URL:

Сэтгэгдэл бичих