Зам тээврийн осолд 70 мянган хүн өртжээ

http://resource2.sodonsolution.org/polit/photo/2015/11/268503474002d778ee3818fc77c66460/c951b3de9ea0b9cebig_700x700.jpg

“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”-ийг жил бүрийн арвандүгээр сарын гурав дахь долоо  хоногийн ням гаригт тэмдэглэдэг. Энэ жилийнх энэ сарын 15-ны өдөр тохиож байна.

“Зам тээврийн ослын хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдөр”, “Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн гуравдугаар дайн” арга хэмжээг нийслэл, аймаг, сум, дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм. Зам тээврийн ослын хохирогсдод дуугүй зогсч хүндэтгэл үзүүлэх, хонх дуугаргах, зул өргөх, лам нараар ном уншуулах, уриалга, лоозон барьж хүндэтгэлийн жагсаал хийх юм байна.

Мөн зам тээврийн ослын хохирогсод болон зам тээврийн ослын үр дагаврыг арилгахад оролцдог хүмүүсийн дунд уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж ноцтой ослыг харуулсан зурагт самбар, үзэсгэлэн гаргах, зам тээврийн ослын хор уршгийг харуулсан үзүүлэх тоглолт хийх юм.

Монгол улсад 2001-2015 оны байдлаар 70722 хүн зам тээврийн осолд өртсөнөөс  Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 6155 хүн амь насаа алдаж, 17882 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авчээ.

Энэхүү хар өдрийг “Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн lll дайн” хэмээн 1997 онд болсон Европын “Зам тээврийн ослын хохирогсдын өдөр”-ийг тэмдэглэх үед зам тээврийн ослоор нас барагсдын тоог Английн яруу найрагч Хиткот Вильямсын “Автогедон” зохиолоос иш татан  олон нийтэд хүргэж байжээ. Энэ оны эхний арван сарын байдлаар зам тээврийн ослоос 1186 хүн хохирсон бол 501 хүн нас баржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих