Автомашин худалдаалж байсан зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ
Нийслэлийн хэмжээнд автомашины худалдаа эрхэлж байгаа нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаагаас НМХГ-ын шалгалтаар зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт худалдаа эрхэлж буй 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгааг тогтоожээ.
Тиймээс Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдтай хамтран зориулалтын бус газарт үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлжээ.
Мэдэгдлийн хүрээнд “Мөнгөн хүлэг”, “Хан-Өндөр”, “Баттогтох”, “Хосхүлэг” “Баянзүрх моторс” , Роял моторс, “Поп карс” зэрэг аж ахуйн нэгжүүд гадна талбайдаа авто машин худалдахаа зогсоосон байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн, “Сарны титэм үзэсгэлэн”, “Таван богд смарт электроникс”, “Материал импекс”, “Эс Энд Эй”, “Богц оюут”, “Метро моторс” ХХК-иуд гадна талбайдаа машин худалдаалах үйл ажиллагаагаа зогсоожээ.
НМХГ-аас шалгалтаа үргэлжлүүлж зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүлэхээр болжээ.
С.Саруул
Эх сурвалж: www.polit.mn
URL: