Говь-Алтай аймагт өчигдөр газар хөдөлжээ

Сүүлийн үед Монголд газар хөдлөлтийн идэвхжил маш их идэвхжсэн. Газар хөдлөлтийн хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа тухай судалгаа, шинжилгээ, шинжлэх ухааны байгууллагын дүгнэлтүүд гарч байна. Хамгийн сүүлийн жишээ дурьдахад, Говь-Алтай аймгийн Цогт суманд өчигдөр газар хөдөлжээ.

Тодруулбал, Өчигдөр 16:35:00 цагт тус сумын төвөөс зүүн зүгт 20 км-т 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохиролгүй гэж Цогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга С Онцгой байдлын ерөнхий газарт мэдэгдсэн байна.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих