Согтуурсан этгээд гэрээ шатаажээ

Анхаарал болгоомжгүй байдлаасаа болж гал алдах тохиолдол буурахгүй байна. Тухайлбал, өчигдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Хашаа шатлаа” гэсэн мэдээллийг шалгахад 40 настай эрэгтэй Г  нь хашаандаа хог шатааж байгаад гал алдаж амбаараа шатаажээ.

Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Баатархайрханы …. тоотод гал гараад байна“ гэсэн мэдээллийг шалгахад тус тоотод оршин суух 58 настай эрэгтэй Ц нь согтуурсан үедээ хоол хийж байгаад гал алдаж, 2х2,5м хэмжээтэй байшингаа шатаасан байна.

Түүчлэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хоороо “Хилчин ….. тоотод таван ханатай  гэр шатаж байна” гэсэн мэдээллийг шалгахад тус тоотод оршин суух 63 настай эрэгтэй Д нь согтуурсан үедээ гал түлж байгаад гал алдаж гэрээ шатаасан хэргийг шалгаж байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ж.Өөдлөн

URL:

Сэтгэгдэл бичих