Л.Эрдэнэчимэг гишүүн нэгж тараасан нь батлагдав

УИХ-ын гишүүүн Л.Эрдэнэчимэг тойргийнхоо иргэдтэй уулзахдаа нэгж тараасан болох нь батлагдлаа. Тэрбээр өнгөрсөн сарын 28-ны өдөр СХД-ийн иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн юм. Уг уулзалтын урилга дээрээ “Урилгаа үзүүлээд нэгжээ авна уу” гэсэн тамга дарсан байсан.

Энэ талаарх мэдээлэл хэвлэлээр нэлээд шуугиан тарьсан ч Л.Эрдэнэчимэг гишүүн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Уулзалтын зарыг тараасан цөөн ажилтнуудад ажилд нь туслах зорилгоор утасны нэгж өгсөн гэж манай ажилтнууд хэлсэн. Тэрнээс уулзалтад ирсэн хүмүүст нэгж тараахгүй” хэмээн жиргэсэн. Гэвч дээрх бичлэгээс амлалтандаа хүрч уулзалтанд ирсэн бүх хүмүүстээ нэгж тараасан гэдэг нь харагдаж байна.

Г.Ган


URL:

Нэр: би Огноо: 11 November 2015

za yadag um yamar hun alj huree talj abilga abaa uy hunii gar tsailgaa l biz

Сэтгэгдэл бичих