Ё.Отгонбаярт холбогдох их мөнгөний хэрэг яагаад замхарав

http://www.bolod.mn/Upload/news/f96adaffc234629731edb7574a63d836.jpgУИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргийг баривчилж, хорьж байсан нь өчигдөр юм шиг тод санагдаж байна. Учир нь түүнийг дөрвөн банкны 20 гаруй дансаар мөнгө эргэлдүүлсэн гэж үзээд ийн барьж, хорьж байв.

Гэвч уг хэрэгт хохирогч байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгочихжээ. Тэр хэмжээний их мөнгийг Ё.Отгонбаяр хуулийн хүрээнд шударгаар олох боломж байхгүй юм билээ. Байхгүйг нь мэдээд хууль хяналтынхан шалгасан хэрэг л дээ. Ядаж л түүнд гэр бүлийн ямар ч бизнес байдаггүй аж. Тэгсэн атлаа ийм их хэмжээний мөнгийг хэрхэн, яаж халаас руугаа хийж орхисон байж таарах вэ.

Тодруулбал түүний эхнэр О.Эрдэнэсолонго нөхрийнхөө дансаар дамжуулан 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулсан болохыг хууль хяналтынхан олж тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-н дахь дансаар 2009-2011 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болох нь илэрсэн байгаа юм. Тухайн үед ЦЕГ-аас хэвлэлийн бага хурал зарлаж, иргэн О.Эрдэнэсолонго нь мөнгө угаасан байж болзошгүй тул түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан мөн нөхрийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ч хүртэл УИХ-д тавина гэж байлаа.

Гэтэл Ё.Отгонбаяр энэ үеэр “Би “Бодь”, “Женко” группээс баян болсон юм бол “Бодь”, “Женко”, “Ажнай”, “MCS”-ийгээ шалгаач. Чадахгүй шүү дээ. Банкны алдаа гэдгийг Н.Золжаргал хэлэхээс айж байна, үнэнээ хэлээч. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо, намайг тэр шорондоо хориоч. Эхнэрээр минь оролдохоо болиоч. Эр хүн биз дээ чи. Би үнэхээр бухимдаж байна” хэмээн цахим сүлжээнд бухимдлаа илэрхийлж байв аа.

Үүний дараа харин УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх хэлэхдээ “Ё.Отгонбаяртай холбоотой хууль зөрчсөн баримтууд илэрсэн. Хэргийг шалгах явцад Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын дөрвөн банкин дахь 26 дансаар их хэмжээний гүйлгээ орж, гарсан нь тогтоогдсон” гэж байсан бол үүнээс нэг жилийн дараа буюу өнгөрсөн 2014 оны гуравдугаар сард УМБГ-аас тодруулахад уг хэргийг Нийслэлийн прокурорын газар шалгаж байгаа” гэж байлаа. Гэтэл өнөө жил энэ хэрэг замхаран алга болжээ. Учир нь уг хэрэгт гэрч, хохирогч холбогдох этгээд байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн аж. Тэгэхээр тэр ямар учиртай, хэний их мөнгө байж таарав. Тухайн үед Ё.Отгонбаяр хэрэгт холбогдсон даруйдаа Н.Энхбаярыг эргэж тойрч, эмнэлэгт хүртэл хамт хэвтэж явсан бөгөөд түүнтэй нэлээд ойр байсан гэдэг юм билээ.

Н.Чимэг


URL:

Нэр: zochin Огноо: 11 November 2015

otgonbayr ni hiisen hereg yum bol uuruu hariutsdag yum bishvv enhbayr t hamaatuulahiimaa olj ydaa yu

Сэтгэгдэл бичих